КОВИД-19 | Бусан дахь Оросын хөлөг онгоцноос халдвар нэмж илэрсээр байна

2020 оны 06 сарын 29

Өмнөд Солонгосын Бусаны боомтод байгаа Оросын хөлөг онгоцноос коронавирусний халдвар нэмж илэрсээр байна. Оросын “Ice Stream” хөлөг онгоцны гишүүдийн хоёроос нь коронавирусний халдвар нэмж илэрчээ. “Рефтрансфлот” хөлөг онгоц эзэмшигч компаниас мэдээлснээр Оросын хөлөг онгоцны багийнхан болон тэдэнтэй харьцсан хүмүүсээс илэрч байгаа тохиолдлуудын зарим нь шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа аж.

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн долоо хоногт бүртгэгдэж байгаа коронавирусний халдварын дийлэнх нь Сөүл хот болон Бусаны боомт дахь Оросын хөлөг онгоцноос голомттой байгаа юм.

Top