КОВИД-19 | Бээжинд хоногт гурван тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Коронавирусний халдварын тохиолдлоороо АНУ дэлхийд тэргүүлж, удаад нь Бразил улс бичигдсэн хэвээр байна. Бразилд хоногт 33800 гаруй шинэ тохиолдол, 1200 нас баралт бүртгэгдсэнээр нийт халдвар 1.4 сая давж, нас баралт 59 мянга гаруй болжээ. Тус улс нас баралт, өвчлөлөөр хоёулангаар нь дэлхийд хоёрдугаарт орсон хэвээр байна.

Зүүн өмнөд Азийн бүс нутагт Энэтхэгт хоногт 11500 гаруй тохиолдол бүртгэгдэж, өссөн дүнгээр 566800 гаруй хүн өвчилж, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэж байна.

Номхон далайн баруун бүсэл Австралийн Викториа мужид халдвар олноор бүртгэгдэж эхэлжээ. Өвчлөлийн дийлэнх нь Мельбурн хотод илэрсэн бөгөөд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Олон мянган хүн гадагш гарахгүй гэрийн хөл хорионд байх аж.

Өмнөд Солонгост 50 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлжээ. Өвчлөлийн 36 нь дотоодын халдвар бөгөөд 12 нь Сөүлд бүртгэгдсэн аж. БНСУ-д 955 хүн тусгаарлалтад байна.

Хятадад хоногт гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд дотоодын халдвар бөгөөд Бээжин хотод бүртгэгджээ.

ДЭМБ-ын мэдээлснээр 17 вакцины эмнэлзүйн туршилт амжилттай явж байгаа аж. Тэдгээрээс нэг вакцин нь 94 хувийн үр дүнтэй байна гэсэн мэдээлэл өгчээ. Уг вакциныг нийтийн дархлаажуулалтад ашиглахад тохиромжтой гэнэ.

 

Top