Алтанбулаг боомтоор иргэдээ ТАТАН АВЧ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа эхэллээ. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 5-6-ны өдрүүдэд ОХУ-аас иргэдээ татан авч байна.

Хүлээн авах бэлтгэл ажлыг ханган, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

ОХУ-аас ирж буй иргэд коронавирусний шинжилгээг урьдчилан өгсөн бөгөөд тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлаа төлснөөр хилээр нэвтэрч байгаа юм.

Top