Жонни Деппийг эхнэрийнхээ нохойд хатуу хандсан гэж буруутгав

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

57 настай жүжигчин Жонни Деппийг экс эхнэр Эмбер Херд нь нохойд хатуу хандсан гэж буруутгажээ. Гэвч жүжигчин эр шүүхэд буруугүй гэдгээ нотолж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Эмбер Хердийн өмгөөлөгчийн цуглуулсан баримтууд Деппийн шүүхэд ялалт байгуулах шансыг багасгаж магадгүй аж. Учир нь жүжигчин эр мансууруулах бодисыг нохой олж залгихаар газар тавьж, эхнэрийнх нь нохой түүнийг залгиснаар Эмбер рүү догшин авир гаргажээ. Эмбер Херд нохой нь уг бодисоос болж тархиндаа гэмтэл авсан гэж мэдүүлж байгаа аж. Мөн Жонни ууж, мансуурсныхаа дараа эхнэрийнхээ нохойг явж буй машины цонхоор хаяна гэж сүрдүүлсэн гэсэн баримт илэрчээ.

Тэгвэл Депп дээрх мэдээллийг зохиомол зүйл гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oyunaJ(79.180.212.133) 2020 оны 09 сарын 05

Gadaad dotoodod \njujigchin \nbokh\nuls torch baikh n khamaagyi\nKhiisen khergiin khee toloo khuuliin daguu khariutslaga khuleej\nMongon torguuli, bolon busad shiitgeliig Khuleekh eostoi\n bid booliin Niigmiin ued Amidraagyi shuu\n\nKhuukhnuudee IIM er khumuusees kohl yvj baigaarai\n

1  |  0
. (176.41.230.254) 2020 оны 09 сарын 05

Yasan hvvhen geech ve. İngeh bsn yum bol yah gej anhnaasaa ehner hvvhdees ni salgan barin suusan yum bol doo. Odoo ingeed delhiigeer 1 shivshgee hutgaad

0  |  1
Top