АНУ-ын эрдэмтэд манай гарагийн хүн амын тоо 2064 он гэхэд дээд хэмжээнд хүрнэ гэж тооцоолжээ. “Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас үзвэл, тэр үед дэлхий дээр 9.7 тэрбум хүн амьдрах аж.
Мэргэжилтнүүд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоог илтгэдэг нийт дүнгийн коэффициентын өөрчлөлтийг дүгнэн шинжилсний үндсэн дээр ийм таамаг дэвшүүлжээ. 1950 онд эл коэффициент 4.7 байсан бол 2017 онд бараг хоёр дахин буурч, 2.4-тэй тэнцэж байжээ. Коэффициент 2.1-ээс доош буух тохиолдолд хүн амын тоо буурдаг байна.
XXI зууны сүүлч гэхэд дэлхийн хүн ам 8.8 тэрбум болж, буурах гэнэ. Эрдэмтдийн тооцоолсноор, 2100 онд дээрх төрөлтийн коэффициент 1.7 байх аж.
Өнгөрсөн онд НҮБ-аас нийтэлсэн илтгэлд дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.7 тэрбумд хүрэх таамаг дэвшүүлж байжээ. Илтгэлээс үзвэл, 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрэх аж.
Сэтгэгдэл ( 5 )
2064 онд дээд хэмжээнд хүрнэ гэв. Энэ үед 9.7 тэрбум болох юм байна. Гэтэл 2100 онд 11 тэрбум болно гэсэн байхийм. Тэгээд алийг нь оргил үе гэж ойлгох вэ.
Corona ch tiim amar usguhgui blgui dee
8,8 11тэрбум би л лав ойлгосонгүй
Gants mongolchuudiin hvn am usuh blgvi de
Тэрнээс хойш цөөрнө