Ким Жон Ун цар тахлын асуудлаар хуралджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хуралдаан зарлаж, хар салхины аюул болон коронавирусний цар тахлын асуудлаар хэлэлцжээ. Энэ сарын 26-27-нд Хойд Солонгосын бүх бүс нутаг хүчтэй хар салхинд өртөж магадгүй байгаа тул хохирол учрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Хурлаар мөн цар тахалтай холбоотойгоор авсан хөл хорионы арга хэмжээний сул талыг хэлэлцжээ.

Үүний өмнө “Ёнхап” агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлэл дээр үндэслэн Ким Жон Ун дүү Ким Ё Жондоо зарим эрх мэдлээ шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ. Ким Жон Уны ойрын хүмүүсийн мэдээлснээр түүнд ирж буй ачаалал, стрессийг бууруулахын тулд Хойд Солонгосын гадаад руу чиглэсэн улс төрийн бодлоготой холбоотой зарим эрх мэдлийг эмэгтэй дүүдээ шилжүүлжээ. Ким Ё Жон Пеньяны АНУ болон Өмнөд Солонгос руу чиглэсэн улс төрийн бодлогыг хариуцах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top