Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 орчим тээвэрчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас нүүрс татах замын гурван км хэсэгт хаалт хийж, суулт зарлажээ.

Уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн тутамд 55-65 юанийн гэрээгээр хийж байгаа бурангуй гэрээг зогсоож, 80+ юаньд хүргэх зорилгоор дээрх тэмцлийг эхлүүлж 14 сар үргэлжилж байна. Тэмцэл эхэлсэн цагаас 2500 гаруй тээвэрчид дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан байна.

Тэмцлээс тавьсан шаардлага биелэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тээврийн жишиг тариф мөрдүүлэх асуудлыг судалж байгааг мэдэгдсэн байна.

Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах, Зам тээврийн, хөгжлийн сайдын баталсан жишиг тариф мөрдүүлэх БНХАУ-ын худалдан авагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн гэж мэдэгджээ.

Хэдийгээр асуудлыг нааштайгаар шийдэхэд анхаарч буй мэт боловч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг нүүрсний тээвэрт томилж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд ирүүлэх асуудал шийдэгдэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлаж тэмцэж байна.

Нүүрсний тээвэрчдийн суулт найм дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд Цагаан хад гаалийн хяналтын бүсэд нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, “Ногоон гарц”-аар эрчимтэй гарч байсан нүүрсний экспорт тасалдах эрсдэл үүсжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.24.153) 2020 оны 08 сарын 27

төмөр замаа л түргэн барихгүй бол эд нарт найдаад хэрэггүй дээ ажилтай байгаа нь их юм биш үү даварсан юмнууд

0  |  0
Зочин(59.153.113.34) 2020 оны 08 сарын 27

Бид 80 хүрсэн маргааш гардан авна

0  |  0
Зочин(202.55.188.83) 2020 оны 08 сарын 27

Энэ хулгайчууд яах гээд байгаан бэ? Арай гэж нэг юм экспорт сэргэж байхад. Нэг удаа яваад 2 сая төгрөг болоо юм бишүү. Шуналтай хүүрнүүд вэ. Бушуухан төмөр замаа барьж гөлгүүдийг лааз өшиглүүл.

1  |  1
Z(202.9.46.210) 2020 оны 08 сарын 27

Дэмжиж байна!!!

0  |  0
Top