ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

 

Өнөөдөр 2020.09.14. Энэ оны 257 дахь өдөр бөгөөд он дуусахад 108 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 28 минутад мандлаа. 19 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Төрийн далбааны өдөр, Мексикт Чьяпас муж үүсэн байгуулагдсан өдөр, Никарагуад  Сан-Хасинтогийн тулааны ялалтын ойн баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын биатлонч Мартен Фуркад, Японы дуучин Мияви, АНУ-ын дуучин, жүжигчин Эшли Робертс, ОХУ- ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Дмитрий Медведев, Норвегийн А-Ха хамтлагийн дуучин Мортен Харкет, Хорватын хөлбөмбөгч  Ивица Олич нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1756 оны энэ өдөр Хошой чин ван, эфү Санзайдорж Манжийн хаанд өргөсөн айлтгалдаа Чингүнжавыг шууд баривчилж болохгүй гэж мэдэгдэж байжээ.

1812 онд Напелеоны цэрэг Москвад оржээ.

1867 оны энэ өдөр Карл Марксын Капитал зохиолын эхний боть хэвлэлтээс гарчээ.

1908 онд их зохиолч Цэндийн Дамдинсүрэн(1908-1986) Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу одоогийн Дорнод аймгийн Матад суманд төржээ.

1929 Украины хөлбөмбөгийн Динамо Киев баг анхны олон улсын тоглолтоо хийжээ.

1960 онд Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК байгуулагдаж, Ирак, Иран, Кувейт, Саудын Араб, Венесуэл улсууд элсжээ.

2002 онд Вьетнамын Ханойд 6,5 метр өндөр, 30 тонн жинтэй Буддын хөшөөг босгов.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.  

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл хийх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаалга үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top