Онцгой байдлын ерөнхий газраас тус газрын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн тогооч Э.Солонгод таван ханатай гэр олголоо.
Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилал дэлхий нийтэд тархаад буй “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ оны 02 дугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт гадаад орноос ирсэн иргэдийг тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Тогооч Э.Солонгын хувьд “Онцгой Жаргалант” сувилалд 18 дахь жилдээ ажиллаж байна.
Тус сувилал нь өнгөрсөн 02 дугаар сараас өнөөдрийг хүртэл нийт 14 удаагийн тусгаарлалтыг авч ажилласан бөгөөд үүний долоод нь Э.Солонго тусгаарлагдсан үүрэг гүйцэтгээд байгаа юм.
Түүнийг зургаа дахь удаагаа тусгаарлалтад үүрэг гүйцэтгэн ажиллаж байх үед гэр нь галд өртөж, шатсан харамсалтай явдал тохиолдсон юм.
Тиймээс таван ханатай иж бүрэн гэрийг өнөөдөр Э.Солонгод гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )