ОБЕГ: Шинэхэн докторт хүндэтгэл үзүүлэв

2020 оны 09 сарын 15

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч, аюулгүй ухааны доктор Ч.Мэндэлмааг өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр “Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийг бууруулах боломж” сэдвээр докторын зэргийг хамгаалсан юм.

Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гадаад, дотоодод 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, 10 гаруй судалгааны ажил, төслийн 6 судалгааны ажил, 10 гаруй ном, гарын авлага, улсын нөөцийн чиглэлээр 8 гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг боловсруулжээ.

Хошууч Ч.Мэндэлмаа нь Онцгой байдлын албанаас төрсөн дөрөв дэх эмэгтэй доктор болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top