“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл” байгууллаа

2020 оны 09 сарын 18

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын "Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги “Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.

Салбар зөвлөлийн гишүүд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах” журмыг үндэслэн Онцгой байдлын байгууллагад гал унтраах болон аврах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж зэвсэглэмж бүхий хоёр манекеныг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хийж байршуулаад байна.

Ингэснээр Гал түймэр унтраах, аврах ангиар үйлчлүүлж байгаа үйлдвэрийн ажилчид болон иргэд аврагч-гал сөнөөгчийн хувцас хэрэглэлтэй танилцах боломжтой боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top