НӨАТ-ын урамшууллын 2020 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )