Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академи нь мэргэжлийн диплом, магистрын зэрэг олгох үндсэн сургалтаас гадна удирдах ажилтан, алба хаагчдыг давтан сургах “Стратегийн дээд дамжаа”, “Албан тушаалын дамжаа”-г хичээллүүлж байгаа юм.
Эдгээр сургалтын хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны А/191, А/112 тоот хамтарсан тушаалаар “Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт албан тушаалын дамжааны сургалтыг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага стратегийн профессорын баг бусад профессорын багуудын хамтран зохион байгуулж байгаа тус сургалтад онцгой байдлын албаны удирдах түвшний 20 албан тушаалтан хамрагдлаа.
Сургалт төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадварлаг байх, төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагын дагуу Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, төрийн албаны манлайллыг дээшлүүлэх гэсэн үндсэн чиглэлээр явагдаж байна.
Сургалтад хамрагдагсдын дунд албаны үйл ажиллагааны талаар тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын талаарх судалгаа авч, албан тушаалын дамжааны 1багц цагийн СЕРТИФИКАТ олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )