Гурван жилийн өмнө алга болсон эрэгтэйн цогцсыг уурхайн гүнээс олжээ

2020 оны 09 сарын 25

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2017 онд амиа алдсан 19 настай иргэний цогцсыг Налайх дүүргийн эзэнгүй орхигдсон уурхайн гүнээс гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүллээ.

Тодруулбал,  2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд тус дүүргийн иргэн 19 настай, эрэгтэйн амь насыг хөнөөж, цогцсыг булж орхисон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавьсан юм.

Хүсэлтийн дагуу, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2 метр куб шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталт хийж тухайн иргэний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 09 сарын 26

Hvnii ami avrah ni agyi baataryyd edniigel udur shungvi shagnah heregtei ednii shagnaliig mash unduirt togtooh heregtei.Emch syvilagch nariig ter dyndaa huduunii symiin emch syvilagchidiig mash undur tsailinchyylah heregtei.MONGOL yLSAD HEREGTEI UYM BOL.hVNIIGEE HYRDAN SHYRDARGA HUGCHVVLEH OLON BOLGOH .\n

0  |  0
Top