Онгоцны ослоос АМЬД ГАРСАН СОНСОГЧ хэрхэн аврагдсанаа ярьжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28


Украины Харьковын Агаарын хүчний үндэсний их сургуулийн сонсогч Вячеслав Колоченский энэ сарын 25-нд Чугуев хот орчим осолдсон цэргийн сургуулилтын АН-26 онгоцны ослоос хэрхэн амьд гарсан тухай ярьжээ.

Тэрбээр осол болохоос өмнө онгоцноос үсэрсэн гэх мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд түүнийг эргэж очсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэрхэн амьд гарсан тухай ярьсан гэнэ.

Азтай сонсогчийн хэлснээр, осол маш хурдан хугацаанд болсон тул анхандаа юу болж байгааг ойлгоогүй бөгөөд “компьютерын тоглоом шиг л бүх зүйл болж өнгөрсөн” гэнэ.

Колоченский хэсэг хугацаанд ухаан алдсан бөгөөд сэргэсний дараа онгоцноос гарч, шатаж байсан найзынхаа галыг унтрааж эхэлсэн байна. Найзыг нь эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас баржээ. Онгоцонд гал гарах үед Золоченскийг онгоцны нэг хэсэг нөмөрсөн тул галаас хамгаалагдаж чадсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, түүний бие сайжирч байгаа гэнэ.

Сургуулилтын нислэг үйлдэж байсан цэргийн тээврийн АН-26 онгоц энэ сарын 25-нд Украины Чугуев хот орчим осолдсон билээ. Онгоцонд багийн долоон гишүүн, 20 сонсогч, нийт 27 хүн байжээ. Тэдний 25 нь газар дээрээ амь үрэгдсэн бол хоёр сонсогч амьд гарч чадсан ч нэг нь хүчтэй түлэгдэл авч, эмнэлэгт шархаа даалгүй амь үрэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
um ma ni pad me hum(64.119.21.127) 2020 оны 09 сарын 30

um ma ni pad me hum

2  |  0
Аз(59.153.84.139) 2020 оны 09 сарын 30

Бурхан өршөөл хайрлажээ

2  |  0
Top