Гурван настай хүүхэд 21 ширхэг соронз залгижээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

ОХУ-ын Москва хотоос холгүй орших Пушкино хотод гурван настай нэгэн хүү 21 ширхэг соронз залгисан тухай мужийн эрүүл мэндийн яам мэдээлжээ.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, хүүгийн гэдэс өвдөж, өндөр халуурч, гэдэс нь түгжирсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Рентген зураг хүүхдийн шулуун гэдсэнд төмөр зүйл байгааг илрүүлсэн байна.

Хүүгийн бие огцом муудсан тул мэс засал хийхэд гэдсэнд нь идээ, наалданги үүссэн байжээ. Мэс заслын үеэр хүүгийн гэдэснээс 21 ширхэг соронз гаргаж авсан гэж тус хотын хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгийн дарга Алексей Громов ярьжээ. Түүний хэлснээр, хоёр болон түүнээс дээш тооны соронзыг богино хугацааны давтамжтай залгихад хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэлтэй гэнэ.

Мэс засал амжилттай болсон бөгөөд хүүгийн бие сайжирч байгаа гэнэ. Тэрбээр эцэг эхчүүдэд бага насны хүүхдүүдээс жижиг хэмжээний эд зүйлсийг хол байлгаж, гэдэс нь өвдсөн тохиолдолд заавал эмчид хандаж байхыг анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top