Цасан шуурганд боогдсон 15 иргэнийг аварчээ

2020 оны 09 сарын 29

Энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын бэл “Ерөнхийлөгчийн-Овоо” д аялж явсан 15 иргэн “Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон” дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллаж иргэдийг аюулгүй орчинд эсэн мэнд буулгасан.

  Тухайн иргэдийн тээврийн хэрэгслийн шатахуун дууссан, тээврийн хэрэгсэл нь цасанд явах боломжгүй хүндрэлтэй  нөхцөл үүссэн байсан юм.

 Эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалсан алба хаагчдад иргэдийн төлөөлөл Онцгой байдлын газарт ирж талархал илэрхийллээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.27.217) 2020 оны 09 сарын 29

amarch zugaalj yavsan bol uchruulsan zardlaa l tuluh heregtei dee

0  |  0
Top