ОБЕГ: Бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлжээ

2020 оны 09 сарын 30

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Энэ үеэр Онцгой байдлын газарньГал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар гэсэн зохион байгуулалттайгаар аймгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Байгууллагын хэмжээнд гадна болон дотоод их засварыг  алба хаагчид өөрсдийн нөөц боломжоор хийж, тохижилтын олон ажил өрнүүлжээ.

Тухайлбал, Улсын нөөцийн салбарын аюулгүй байдлыг хангаж бүрэн камержуулж, сантехникийг шугамыг бүрэн шинэчилсэн бол алба хаагчид өөрсдийн нөөц бололцоогоор усан оргилуурыг шинээр хийж, ашиглалтад оруулаад байна.

Мөн Эрэн хайх,  аврах бүлгийн алба хаагчид автомашин ариутгах төхөөрөмж хийж, аймгийн Мал эмнэлгийн газарт бүрэн хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top