Шведийн академийн Нобелийн хороо 2020 оны уран зохиолын салбарын Нобелийн шагналыг АНУ-ын яруу найрагч эмэгтэй Луиз Глюкт хүртээжээ.
Нобелийн хорооны мэдэгдсэнээр, энэхүү нэр хүндтэй шагналыг Луиз Глюкийн яруу найргийн дуу хоолой догшин гоо сайхнаараа хувь хүний оршихуйг ертөнцийнх болгосны төлөө хүртээжээ.
Тэрбээр Америкийн орчин цагийн уран зохиолын шилдэг уянгын яруу найрагчдын нэг бөгөөд түүний бүтээл хурц ухаан, хошигнолтой сүлэлдэн оршдог гэж Нобелийн хорооны дарга Андерс Ульссон онцолжээ.
Глюк 1943 онд Австри, Унгар гаралтай еврей гэр бүлд төржээ. Тэрбээр Массачусетсийн Уильямсын коллеж, Йелийн, Бостоны, Айовагийн их сургуулиудад анги хэлний багшаар ажилладаг байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Еэлийн их сургууль.