Моника Беллуччигийн охин ELLE сэтгүүлийн нүүрийг чимэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Жүжигчин Венсан Кассель, Моника Беллуччи нарын охин, 16 настай Дева Францын ELLE сэтгүүлийн нүүрийг чимжээ. Дева гараагаа тун амжилттай эхэлж байгаа модель юм.

Түүний ээж Моника Беллуччи 31 жилийн өмнө ELLE сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Венсан Кассель охиныхоо амжилтаар ихэд бахархаж байгаа аж.

Беллуччи, Кассель нар хоёр охинтой билээ. Тэд хоёр тийш болсон ч охиноо загварын үзүүлбэрт оролцох үеэр нь хамт очиж дэмждэг аж. Дева охин загвар өмсөгч найз залуутай болжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top