Алдарт Моника Беллуччигийн охин, 16 настай Дева Кассел ээжийнхээ үзэсгэлэн гоог өвлөн авсан амжилттай яваа залуу од.
Францын жүжигчин Венсан Кассел, Италийн жүжигчин Моника Беллуччи нарын дундаас төрсөн Дева бүхий л зүйлээрээ олны анхаарлыг татдаг билээ.
Бүсгүй хувийн амьдралаа олноос нууц байлгахыг хүсдэг ч загварын томоохон шоунуудад оролцсоных нь дараа хэвлэлүүд түүнийг тайван байлгахаа больжээ.
Хамгийн сүүлд Дева “Dolce & Gabbana”-гийн үзүүлбэрийн дараа найз залуутайгаа оддын үдэшлэгт очжээ. Бүсгүй өмнө нь найз залуутайгаа хамт авахуулсан зургаа нийтэлдэг ч нүүрийг нь харуулдаггүй байсан бол энэ удаад хайртыгаа ил болгов.
Дева загвар өмсөгч Лука Саландра гэх залуутай үерхээд жил гаруй болж байгаа аж. Гэхдээ тэд харилцаагаа олонд зарлах гэж яардаггүй.
Дева, Лука нарын романтикаар үнсэлцэж буй зураг олон лайк, ерөөлийн үг цуглуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )