Өнгөрсөн ням гарагт /2020.10.25/ Өмнөд Солонгост өвчин үүсгэх өндөр чадвартай шувууны ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. Сүүлийн 32 сард анх удаа шувууны ханиадны H5N8 вирус Сөүл хотоос 92 км зайд оршин Чёнан хотод зэрлэг шувуудын сангасаас авсан дээжээс илэрлээ гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна.
H5N6 шувууны ханиад өндөр халдвартай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Хамгийн сүүлд 2018 оны хоёрдугаар сард H5N8 төстэй H5N6 шувууны ханиадны тохиолдол батлагдаж байжээ.
БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам H5 хэлбэрийн шувууны ханиадны вирус илрүүлсэн газраас 10 км тойрогт орших 188 фермийн аж ахуйн хөдөлгөөний хязгаарласан бол тус 500 метрийн тойрогт хүн болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, орон нутгийн зах дээр шувууны мах борлуулахыг хориглоод байна.
Сэтгэгдэл ( 0 )