Уншигч та Канад эр Монгол Улсад мал аж ахуйн бизнес эрхэлж байгаа гэвэл та итгэх үү? Бүтэн 16 жил мал аж ахуйн бизнес тэр дундаа үхрийн аж ахуй эрхэлж буй Канад эрийг Жереми Тиссен гэнэ. Эхлээд ганцаараа Монголд ирсэн түүнийг гэр бүлийнх нь хүн дагаж ирээд тэд Монгол Улсад мал аж ахуйн бизнес амжилттай эрхэлж байна.
Монголын тал нутагт бэлчээрлэж, уламжлалт аргаар нь боловсруулсан махыг найз нөхдөдөө амсуулахад “Өмнө нь ийм амт амталж байсангүй” гэж хэлжээ. Чухам энэ үг Тиссенийн гэр бүлийг бизнесээ улам өргөжүүлэх сэдэл болсон байна. Тэдэнд итгэх ганц зүйл байсан нь ариутгал, савлагааг монголд байхгүй хэмжээнд хийдэг байсанд оршиж байлаа.
Тиссенийн гэр бүлийн бизнес Булган аймагт байх өөрсдийн жижиг ферм дээр тулгуурладаг. Бүр тодруулбал “Занаду” гэж нэрлэсэн ферм нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байрладаг ажээ. Тэд анхлан өөрсдийнхөө хэрэгцээг л хангах зорилгоор бизнесээ эхлүүлж байлаа. Гэтэл ойр тойрныхон, бусад хүмүүст аж ахуй нь таалагдаж, бэлтгэсэн мах нь амт, чанарын хувьд өөр байсан тул бизнесээ өргөжүүлэхээр зориг шулууджээ. Тэдний бизнесийн гол сегмент нь Монголд ажиллаж амьдардаг гаднынхан. Гадаад хүмүүст яг л олон улсын чанар стандартаар бэлтгэсэн монгол махыг хүргэх нь тэдний бизнесийн гол зорилго.
“Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг дээд зэрэглэлийн зарим ресторанд манай махыг хэрэглэх сонирхол байсан тул дээжээсээ өгч эхэлсэн. Дээж өгсөн нь зөв болж манай бизнес ч өргөжсөн” гэж Мал аж ахуйн бизнес эрхлэгч Жереми Тиссен ярьж байна.
Жереми Тиссенийн хувьд мал аж ахуйн бизнес шинэ содон зүйл байсангүй. Тэр Канадад мал аж ахуйн бизнес эрхлэгч гэр бүлд өсөж хүмүүжсэн. Канаддаа алдартай үхрийн үүлдэр бий болгосныг тэр одоо ч мартдаггүй. Түүний гэр бүлийнхэн одоо ч мал аж ахуйн бизнес эрхэлж буй.
Канадад өсөж торнисон тэрээр хувь заяаны тохиолоор 1993 онд Монгол Улсад анх хөл тавьжээ. Христийн шашны байгууллагын шугамаар хөл тавьсан тэрээр соёлын шоктой тулгарсан гэхэд болно. Өсөж төрнөсөн орчноос нь маш ондоо, басхүү нийгмийн долгионтой жилүүдэд Монгол Улсад хөл тавьсан болохоор арга ч үгүй.
Тэрээр одоогоос 16 жилийн өмнө 2004 онд хэдэн тугал нэг бүрийг нь 11 ам.доллароор худалдан авснаар бизнесийн зам нь эхэлжээ.
“Монголд ирсэн эхний гурван жилээ Улаанбаатар хотод өнгөрөөсөн. Монгол хэл, соёлыг мэдрэх, мэдэхийн тулд амралтын өдрүүдэд хотоос гарч, хөдөө нутгийг зорьдог байлаа” гэж Жереми Тиссен ярив.
Хотод байсан эхний гурван жил түүнд ихийг заасан тул сэтгэл зүрхнийхээ дуудлагаар Булган аймагт шилжин суурьшжээ. Нутгийн иргэдтэй хамтран хүлэмж байгуулж, ногоо тарьж эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй нутгийн иргэдэд хүнсний ногооны бизнес эрхлэхэд туслан төслүүд дээр хамтран ажиллаж эхэлжээ. Тухайн цаг үедээ нутгийн 50 гэр бүлийг ажил, амьдралтай нь залгуулж байсан гэдэг. Чухамдаа нутгийн иргэдийн хөдөлмөрч зан, хөдөө аж ахуйн бизнесийн боломж нүднийх нь өмнө дурайж байсан болохоор хөдөө аж ахуйн бизнес эрхлэх санаа төржээ.
Тэрээр одоогоос 16 жилийн өмнө 2004 онд хэдэн тугал нэг бүрийг нь 11 ам.доллароор худалдан авснаар бизнесийн зам нь эхэлжээ. Авсан тугалнуудаа байрлуулах зорилгоор хашаа барьж, мөн өвс, тэжээл худалдан авчээ. Эхлээд тэр хэрэгцээгээ хангахад үүнийгээ чиглүүлж байсан бол тэжээсэн тугалнууд нь өсөж үржихийн хэрээр бизнес болгохгүй л бол болохгүй нөхцөл байдалтай тулсан байна.
“Ердөө хэдхэн сарын дотор л анх авсан тугалнууд маань өсөж үржсэн. Нутгийн иргэдтэй хамтран бизнесээ өргөжүүлэхээс өөр сонголт байгаагүй” гэж Жереми Тиссен ярьсан юм.
Үхрийн аж ахуйд тулгарч буй бэрхшээлүүд
Монголд ямар нэгэн бизнес эрхлэх амаргүй. Тэр дундаа мал аж ахуйн бизнес. Нөгөө талаас мал аж ахуйн салбартаа монголчууд уламжлалт нүүдэлчин шинж чанараар ханддаг. Энэ уламжлалаа цаашид ч хадгалахыг чухалчилдаг.
“Нутгийн малчид жилдээ 2-3 удаа нүүдэг. Бэлчээр хайх, тарга тэвээрэг авах зорилгоор тэр шүү дээ. Ихэнх малчид өвөлжөө, зуслантай байдаг ч өвс тэжээлийн байдлаас шалтгаалан хавар, намар нүүдэллэдэг” гэж Жереми Тиссен тайлбарласан юм.
Тиссен үхрийн аж ахуй эрхлэхийн тулд монголын онцлогыг судлах шаардлагатай болжээ. Түүний хэлж байгаагаар ЗХУ 1950-иад онд Сэлэнгэ болон Булган аймагт улсын аж ахуй бий болгох, зарим үүлдэр нэмэх ажлуудыг системтэй хийсэн аж. Тухайн үедээ Зөвлөлтийн мэргэжилтнүүд, Зөвлөлтөд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд дээрх ажлыг гардан гүйцэтгэж байж. ЗХУ задарч унасны дараа нэгдэл, аж ахуй нь хэдэн тийшээ салан бутарч, мал аж ахуйн салбар ч аажимдаа хүчгүй болжээ. Үүнийгээ дагаад үхрийн аж ахуй ч унан унасаар бараг сүйрлийн ирмэгт тулж ирсэн байна.
Монгол Улсын үе, үеийн Засгийн газар уламжлалт мал аж ахуйн салбарын тогтолцоогоо хадгалж үлдэхийг ирмэлзсээр ирсэн. Үүнийгээ дагаад бэлчээрийн мал аж ахуйн эрхлэгчид уламж тэлж, бэлчээрийн ачаалал ч нэмэгджээ. Бэлчээр даацаа дийлэхгүйд хүрмэгц дараагийн том бэрхшээл гарч ирсэн байна. Энэ нь бэлчээрийн гарц муудаж мал, сүрэг хангалттай тарга, тэвээрэг авахаа больжээ.
“Сүүлийн үед хуурайшилтгүй жил гэж бараг байхаа больсон. Та төсөөлдөө энд өвөлдөө -40, зундаа +40 хэм хүрдэг газар шүү дээ. Үүнийг зохицуулах бодлогыг Монголын төр хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Хэрэв тэгэхгүй л бол монголын бэлчээрийн талбайн дийлэнх нь удахгүй цөл болон хувирна. Нэгэнт цөлжөөд эхлэхэд мал аж ахуйн салбар бүхэлдээ нуран унах болно”
Үхрийн аж ахуй эрхлэгч Жереми Тиссен
Өвлийн улиралд нэмэлт тэжээл дутмаг тул монгол үхэр өвлцийн цагт жингийнхээ 30 хүртэлх хувийг алддаг гэсэн тооцоолол бий. Энэ мэтчилэн судалгаа хийсний дүнд Канад технологийг Монголын нөхцөлд нутагшуулж олон улсын стандартад нийцсэн аж ахуй эрхлэх болсон байна. Тиймээс тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, товлолын вакцинжуулалтад хамруулж, шинжилгээнд байнга хамрагдах болжээ. Гэвч Монгол Улс даяар махны зах зээлд ариутгал, халдваргүйтгэл хангалтгүй байдаг учраас гадаад зах зээлд гарч чадахгүй байгаагийн шалтгаан гэж тэр учирлаж байна.
Хөгжих боломж
Хэдийгээр Монгол Улсын мал аж ахуйн салбарт дурдаж барахгүй их асуудал, саад бэрхшээл бий ч зах зээл дээр гол тоглогч болох боломж бий гэдгийг Жереми Тиссен хэлж байна. Хэрэв махны чанар стандарт нь олон улсын түвшинд хүрчихвэл ОХУ, БНХАУ гэсэн хоёр том зах зээл байгаа учраас Канадаас ч илүү хөгжих боломжтой гэж гаднынхан манай орчинг дүгнэжээ.
“Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй хангах тал дээр, чанартай тэжээлээр богино хугацаанд хангах технологи нэвтрүүлэх тал дээр анхаарчихвал өндөр чанартай монгол мах дэлхий дээр байр сууриа эзлэх болно. Одоо уул уурхай гэж хошуурахаас илүү мал аж ахуйн салбарт л анхаарах хэрэгтэй. Уул уурхайгаас ч илүү боломж мал аж ахуйн салбарт бий шүү” гэж Жереми Тиссен ярьжээ.
Тиссенийн гэр бүлийн эзэмшлийн “Занаду” үхрийн фермд 10 хүн ажилладаг. Гаднын тэжээлээр борддог бөгөөд энэ жил сардаа 60 толгой үхэр нядалж, боловсруулахаар зорьж байна. Тэд нядалсан махаа хуурай орчинд хадгалдаг.
Бизнесээ эхлүүлсэн эхний хэдэн жил ашиг гэж гарахгүй байсан ч сүүлийн гурван жилээс ашигтай ажиллах болжээ. Улаанбаатарын хэд, хэдэн тансаг зэрэглэлийн ресторанд мах нийлүүлж, монголд оршин сууж буй гаднынханд хэдийнээ танигдсан байна. Удахгүй тэд гадаад зах зээлд ч гарахыг зорьж байгаа аж.
Түүний бизнестэй УИХ-ын дарга 2014 онд танилцаж байсан бол түүнээс хойш олон улстөрч үйл ажиллагаатай нь танилцжээ. Дөнгөж саяхан Хөдөө аж ахуйн шинэхэн сайд фермээр нь зочлоод буцсан байна.
“Анх 2014 онд УИХ-ын дарга манай үйл ажиллагаатай танилцаж байлаа. Түүнээс хойш олон ч төрийн алба хаагч манай үйл ажиллагаатай танилцсан. Дөнгөж саяхан Хөдөө аж ахуйн сайд манай үйл ажиллагаатай танилцаад энэ төрлийн эрчимжсэн мал аж ахуйг дэмжиж, хөгжүүлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм” гэж Жереми Тиссен ярилаа.
Монгол Улсад бизнес эрхэлнэ гэдэг амаргүй. Тэр дундаа мал аж ахуйн бизнес бүр ч хэцүү. Учир нь монгол хүний цусанд нь мал аж ахуйн тухай ойлголт байдаг юм. Ийм орчинд бизнес хийж буй Жереми Тиссен амжилттай ажиллаж байна.
Эх сурвалж: Canadian Cattlemen
Сэтгэгдэл ( 12 )
Ok
2014 онд УИХ дарга бэлтрэг Зи Энхболд дарга бсан . Тэриочиж үзжээ. Сайндаа , дэмжих гэж биш патент хулгайлахаар очсон бна л даа . Одоо Зи худынхаа нэр дээр пранцаас өндөр ашиг шимтэй үхрийн ферм байгуулаад Сэлэнгэд ажиллуулт ЖДҮ- с асар их мөнгө цусалчихсан бж бгаа шүү дээ. Ж. Энхбаяр бас ЖДҮ- с... Гэтэл энэ хүн цэвэр өөрийнихөрөнгөөр ...
Муднаг байна.Хүн хүнээ хурцалж, төмөр төмөрөө ирэлдэг гэж.Монгол оронд маань хөгжил дэвшлийг харуулж байгаад бахархаж талархаж байна.Малчин ард түмэн маань мал аж ахуйн шинэ үе, шинэ сэтгэлгээ, хөгжлийн том гарц гэж харах хэрэгтэй.Монголын хүн ам ч өссөөр байна мал аж ахуйч тэлсээр, бэлчээр нутаг усаа булаацалдан дайн болох нь холгүй байгаа энэ үед ийм сайхан гарц шийдэлийг харуулж байншдээ.Сайхан санагдаж байна.Баярлалаа
ЭНЭ МИАТ ГЭЖ ПАРАЗИТ БАЙНАА. ЗҮГЭЭР ПАРАЗИТЛАГЧ.ДЭЭД ЗЭРГИЙН ӨНДӨР ҮНЭ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮНД СУРТАЛ ДЭЭДИЙН ДЭЭД ХӨГШИН ОНГОЦТОЙ АЮУЛТАЙ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГНӨ.ТАНСАГЛАНА ТЭР ЗАРДАЛЫГ НЬ АРД ТҮМЭН ГАРГАНА.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХӨГЖИХГҮЙ ТОМ ШАЛТГААНЫ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД!!! ХУРДАН ХҮРЛЭЭ СҮХЭЭ ГАРГААД ЦАВЧАААААА НЭЭЛТТЭЙ ХУВЬЧИЛААД ШУДРАГААР ӨРСӨЛДҮҮЛ.ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯМД ҮНЭ АРД НИЙТЭД ТУСТАЙ ХҮРЭЛСҮХЭЭ
САЙХАН БУУЗ САЙХАНШҮҮ
Эрчимжсэн мал аж ахуйд уйгагүй ажилсаг чанар чухал байдаг. Мах, сүүний чиглэлийн ферм байгуулж малын тэжээлээ тарьж хурааж бэлтгэж сурвал бэлчээр хомсдох зовлонгүй болно. Махны амт чанар сайжирч сүүний гарц нэмэгдэнэ. Энэ канадаас туршлага судалж суурин мал аж ахуй эрхлээчээ малчидаа.
4 uliral dagaj mal mallaj uzeegui, avsan medeelelee naidvartai esehed dugnelt hiigeegui bol duugai bh heregtei. Ulsaas unegui ovs avdag gj haanaas avsan medelel ve. Ulsaas bugdig hudalddag, bur udsan shar ovsoo hurtel hymdruulj hudalddag shu. Tged ch bugd tov baraadaj hodoo hungui bolj bn. Maldaa yavahu , hadlandaa yavahu asuudal. Humuus zovhon oort tulgarsan asuudlaar, ter ontsogoos hardag. Mahnii une nemegddeg shaltgàn malchidaas bish chenjuudees boldog. Suu hudaldaj avaad tarag, orom, aaruul oorsdoo hiij chadahgui bga bol busdiin hisnig unetei hudaldaj avaad suuhaas oor yah ve
mongoliin malchid ichihee baisan toroos ovs tejeel avna, ter maluud ni huviinh bizdee yahaaraa ulsaas tolj baidag um be, tegeed bas maliin byteegdehyynyyd , mahaa ynetei zarna ergyynyyd....er ni oorchlolt hiih heregtei ard tymnig shulchihaad ard tymen avch diilehgui mahtai
Мал намайг малладаг гэдэг жил бүр улсаар өвсөө бэлдүүлдэг залхуу, арчаагүй Малчид ичэх хэрэгтэй. ХАА яам, аймагууд малчидаа явуулж туршлага судлуул хийх ажилыг чинь тодорхой хэлсэн бна.
Mongol huniihee biznesiin tut odoo uud ni tatahtsag bolsoon\nBaga huutei zeelsn olgoj zublulguu sn uguud uud ni tataachee
Gadaadinhan biznes hiihdee hurtel mal, bilcheer gazar nutagiig bodoj ireeduinhee tuluu ajillaj bhad, manaihan ene jildee l ih mungu awch bwal boloo yum shig gazar nutag an amitnaa hurtel suitgeh yum da
wow yamar mundag yum be