Путины том охин Мария ил гарав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр охинтой. Гэхдээ Путины охид тун нууцлаг амьдардаг. Бас өөр овогтой. Путины том охин Мария 35 настай бол бага охин Катерина нь 34 настай.

Акробатын бүжигчин Катерина олонд Катерина Тихонова нэрээр танигдсан бөгөөд Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож явсан билээ. Тэгвэл Путины том охин Мария Воронцова саяхнаас ил гарч, Оросын телевизүүдээр харагдах болжээ. Мария “Номеко” эмнэлгийн компанийн хамтран эзэмшигч болсон байна. Тэрбээр Петербургийн хойд дүүрэгт төрийн мэдлийн 30.4 га газарт 40 тэрбум рублийн үнэлгээтэй эрүүл мэндийн төв босгож байгаа аж. Барилгын ажлыг нь “Газпром”-ын салбар компани гүйцэтгэж байгаа гэнэ. “Газпром”-д Мариягийн нөхөр Нидерландын бизнесмен Йоррит Йост Фаассен ажилладаг байсан юм.

Путины охины орсон бизнес болох “Номеко” цогцолбор нь хорт хавдрын төв, клиник, нөхөөн сэргээх болон химийн эмчилгээний салбартай аж. Дэлхийд гуравдугаарт орох уг цогцолбор жилд 200  мянган хүнийг хүлээн авч эмчлэх гэнэ.

Путины том охин Мария Санкт-Петербургт төрсөн бол бага охин Катерина нь Германы Дрезденд төржээ. Путин, Людмила нар охиддоо эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэн Мария (Путиний эмээ), Екатерина (Людмилагийн эмээ) гэх нэр өгсөн аж.

Путины том охин Мария Нидерландын бизнесмен бизнесмен Йоррит Йост Фаассентай гэрлэсэн бол бага охин Катерина нь Оросын бизнесмен Кирилл Шамаловтой гэрлэж байсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.114) 2020 оны 10 сарын 31

Udahgui hurelsuh engej awhuulnaa

1  |  0
dfsd(73.203.115.233) 2020 оны 10 сарын 31

shaal balair shijgiin tsaraitai yumnuud bn

0  |  0
Zochin(77.75.244.14) 2020 оны 10 сарын 31

Za ter tomchuud uuniig harj unshaasai. Mungtei ch gelee, hunii tuluu heregtei uym buteej baigaa biz. Putiny ger bul tsaanaa uur uym aa...\n

0  |  2
Зочин(122.201.31.31) 2020 оны 11 сарын 01

Ухамсар ондоо юм аа.Өөрт юу дутах бэ дээ.олны төлөө юм хийж бна шүү.

1  |  2
сэлэнгэ(66.181.161.108) 2020 оны 11 сарын 01

далчигнаад байдаггүй ноён нуруутай чанга эр шүү энэ Путин. элбэгдорж энхбаяр баттулга багабаньд хүрэлсүх гэх мэтийн хийссэн далдаакууд элэг авна аа. за очирбат бол угаасаа хужаа удамт эднийхний ах дүү хамаатан садан төрлүүдийн түүхийг бол утгаар нь мэднэ

2  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 31

Төрсөн хүүхэд нь эцэг эхээ дуурайдаг л биз дээ малнуудаа.

2  |  1
Zochin(103.26.194.118) 2020 оны 10 сарын 30

Buyantai ajil hiij yavaa uym bna

3  |  0
монгол(202.21.108.8) 2020 оны 10 сарын 31

Том нь аав, бага нь яг ээж юмаа. Том удирдагчийн охин байхын зовлон их байдаг байх даа. Юу дутах вэ дээ, буяныг идээд хэвтээд байлтай биш, ажиллаад олны танил яваад байлтай биш. Ярвигтай л амьдрал байх даа. Сайн үйлсийг эхлүүлж байгаа юм байна.

9  |  0
Яг аав(192.82.78.38) 2020 оны 10 сарын 30

Эмэгтэй Путин

1  |  1
Top