Дэлхийн тэргүүн баян нэг хоногийн дотор 7 тэрбум ам.доллар алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

 

АНУ-ын “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Жефф Безос өнгөрсөн лхагва гарагт 6.8 тэрбум ам.доллароо алджээ. Дэлхийн тэргүүн арван баян эрхмийн хөрөнгө нэг хоногт нийт 37.36 тэрбум ам.доллароор буурсан нь дэлхийн хөрөнгийн биржүүдийн гол индексүүд унасантай холбоотой гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн, “Facebook” компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг, “Tesla”, “SpaceX” компаниудын үүсгэн байгуулагч Илон Маск нар 5.7 тэрбум, 4.24 тэрбум ам.долларын алдагдлыг тус тус хүлээжээ. Эл хоёр Блүмберг агентлагаас гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад дөрөв, гуравдугаар байрт бичигддэг.

Тус жагсаалтын хоёрт багтдаг Билл Гейтс нэг хоногт харьцангуй бага буюу 2.3 тэрбумын алдагдал хүлээсэн байна.

Үүнтэй зэрэгцэн “Forbes” сэтгүүл өөрийн эх сурвалжийг дурдан дэлхийн тэргүүн арван баян хүний хөрөнгө нийт 34 тэрбум ам.доллароор буурсан гэж мэдээлжээ. Тус сэтгүүлийн мэдээллээр, Зукерберг 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн тооноос хасагдсан бол хөрөнгө оруулагч Уоррен Баффет дэлхийн баячуудын жагсаалтын долоод бичигдэж, Энэтхэгийн бизнесмен Мукеш Амбанигийн ард орсон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.219) 2020 оны 10 сарын 30

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top