Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнд ял оноосон билээ. Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн гэм буруутайд тооцож, ялласан байдаг.
Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2020.10.29/ болсон. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.
Учир нь, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс Б.Хурц нарт ял оноохдоо эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
-ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС-
15.6 дугаар зүйл.Гомдлыг шалган шийдвэрлэх нийтлэг журам
1.Энэ хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалтны талаар гаргасан гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно.
2.Гомдлыг хянан шийдвэрлэх албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авна.
3.Хууль бус шийдвэр, ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учирсан бол энэ хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар хандах эрхтэй болохыг түүнд тайлбарлана.
36.2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц
1.Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.
2.Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.
3.Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
4.Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.
5.Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.
6.Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана.
Сэтгэгдэл ( 8 )
ЭНЭ ШҮҮХ АРАЙ БИШ ЭЭ. ТЭР 2 АЛУУРЧИН БИШ ГЭДГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ХЭН Ч ИТГЭХГҮЙ. ЖИРИЙН ИРГЭДИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЭНЭ ЗӨВ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС УДАХГҮЙ ӨӨРСДӨӨ ХЭЛМЭГДЭХ ВИЙ
Саарал жагсаалтаас гарсан юм чинь.шүүх одоо ажлаа хийж эхэлж байгаа юм.одоо бүгдийг шүүх чөлөөлнө.монголчууд минь мөрий тавьсан ч болно доо.дараа нь саарал жагсаалтанд дахиад орно.монголын төрийн байгаа байдал иймэрхүү.
Хууль ойлгодог хүн уншаад л ойлгомжтой зүйл заалтаар ялалсан байсан юм. Шүүгч ийм чадваргүй байна гэж байхгүй. Тэгэхлээр улс төрийн захиалгаар ялалсан байсан байх нь... Адаглаад ХЭРЭГ БҮРТГЭГЧ, МӨРДӨГЧ гэх субьектэд хамаарах заалтыг мөрдөнгийнхөн даргад хамааруулалгүй цагаатгасан байж ТЕГ-ын дарга, УЕПГ-ын орлогч прокурор асан хүнд хамааруулсан нь зүгээр нэг жишээ... Субьектын ойлгомжтойгоор заагаад өгчихсөн байхад шүү...
Алуурчид суллагдахгүй
Алуурчдыг илрүүлсэн тагнуулчдыг сулал. Нямдор тэргүүтэй алуурчдйг өмгөөлөгёдыг шалга
ШҮҮХ байгууллагаа АВЛИГАЧИН ШҮҮГЧ нараас цэвэрлэж, шударга хуульчдыг шүүгчээр сонгох ажлыг эрчимжүүлээч.
тэгвэл төваймгийн сум дундын шүүгч нар ажлаа хийж чаддаггүй юм байна л даа, ажлаас нь чөлөөлөх
Хуулийг гууль болгодог наад хэдийгээ сайн шалгуулах хэрэгтэй. Яаж байсаныг монголчууд мартах учиргүй.