ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2-4 градус хүйтэн байна

2020 оны 11 сарын 02

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 02ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top