ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.
- Шинжлэх ухааны салбарын дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд МТТХ -нд Тооцоолох төв байгуулах ажлыг эхлээд байна. Ингэснээр манай улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиудад хийгдэж буй судалгааны ажлуудын тооцооллыг хийх бүрэн боломж бий болж эхэлж байна
ЦАХИЛГААН ТООЛУУРААС МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ ЭЛЕКТРОН ТӨХӨӨРӨМЖ ЗОХИОН БҮТЭЭЛЭЭ
- Айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд мониторинг хийх систем байгуулах ажлын хүрээнд цахилгааны тоолуураас мэдээллийг цуглуулах, дамжуулах зориулалт бүхий 5 төрлийн электрон төхөөрөмжүүд зохион бүтээж, холбогдох программ хангамжуудыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорилгоор туршилтыг эхлүүлээд байна.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ПРОЦЕССЫГ ЗАГВАРЧИЛЛАА
- Туршилтыг төлөвлөх онолын шинэ хандлагыг боловсруулж Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах процессыг загварчлан, оновчтой удирдлагын программ хангамжийг бий болгосноор металл авалтын хэмжээг өмнө байснаас нэмэгдүүлж, урвалжуудын хэрэглээг багасгаж чадлаа. Үүний үр дүнд зөвхөн 2020 оны 2-3 дугаар сард 480,0 сая төгрөгийн зардлын хэмнэлт гарсан байна гэж үйлдвэрийн зүгээс тооцжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог