ХААН Банк нийгмийн халамж, хүүхдийн мөнгө авах иргэдэд л үйлчилнэ

2020 оны 11 сарын 23

Төр засгийн холбогдох байгууллагаас нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний олголтыг хугацаанд нь шуурхай шийдвэрлэн гүйцэтгэх чиглэл, зөвшөөрөл өгсний дагуу ХААН Банкны Улаанбаатар хот дахь 12 салбар нэгж 2020 оны 11-р сарын 30-ны өдрийг хүртэл ажиллахаар боллоо.

Нийгмийн халамжийн тэтгэмжийн хөнгөлөлт тусламжийн олголттой холбогдуулан бид иргэдийн харилцах дансанд тухай бүр мөнгийг байршуулж, картгүй иргэдийг картжуулах ажлыг зохион байгуулж, зайнаас цахим банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэдий ч картгүй, цахим банкны үйлчилгээ авах боломжгүй иргэд цөөнгүй байгаа юм. Иймд зөвхөн эдгээр харилцагчдад халамж хүүхдийн мөнгийг нь шуурхай олгож үйлчлэхээс гадна цахим банкны үйлчилгээнд бүртгэж, картжуулах юм.

Зард дурдсанчлан зайнаас банкны үйлчилгээ авах боломжтой харилцагчид болон дээрхээс бусад асуудлаар хандсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй болохыг анхаарна уу.  

Ажиллах салбар нэгжүүддээ хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол цагуудад хийж, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээ авч байгаа бөгөөд харилцагчдыг үйлчилгээг авахдаа хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахин хариуцлагатай үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Top