Засгийн газрын өнөөдөр (2025.01.14) хийсэн өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ сарын 11-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж буй жагсаалын тухай "Иргэд жагсаж, үзэл бодлоо илэрхийлэн, шаардлага тавьсан. Үүнд Засгийн газар хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Жагсаалын хоёр дахь өдөр иргэн Цацралын биед халдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэн Цацрал одоогийн байдлаар ямар нэгэн гомдол гаргаагүй байна.
Жагсаалын үеэр гарсан зарим асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайлбал, жагсаалын үеэр талбай руу автомашинтайгаа дайрч орсон этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан хүн байгаа. Хэрэв олон хүн дайрсан бол ямар аюул учрах байсан бэ гэдэг талаас нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Алба хаагчдыг хутгалж буй мэт дүр зураг үзүүлсэн этгээд өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлж байсан этгээд. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Мөн төлбөртэй жагсаал, цуглаан хийх нь хориотой байдаг. Органикаараа маш олон хүн ирсэн ч мөнгө тараасан, тодорхой үйлдэл хийхийг албадсан байж болзошгүй мэдээллүүд шалгагдаж байна. Үүнд хэд хэдэн нэр бүхий этгээдүүд бий" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Худлаа яриад л суухаар хурдан шалгаач дээ. Арчаагүй хувиа бодсон хэдэн сайд нартай ямар гээчийн ЗГ вэ?
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы