Өнөөдөр 2025.01.16. Энэ оны 16 дахь өдөр бөгөөд он дуусахад 349 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандаж, 17 цаг 28 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 18 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ-д Үндэсний шашны эрх чөлөөний өдөр бол Мьянмар болон Тайландад Багш нарын өдөр.
Энэ өдөр Францын жүжигчин, дуучин Ришар Боренже, Америкийн кино найруулагч, жүжигчин Жон Карпентер, жүжигчин Жози Дэвис, мэргэжлийн боксчин, олимпын мөнгөн медальт Рой Жонс, Бразилын жүжигчин, телевизийн хөтлөгч Даниела Эскобар, Их Британийн фото модель Кэйт Мосс, Канадын хоккейч Мэтт Дюшен зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1951 оны энэ өдөр Монголын Сэтгүүлчдийн холбооны үндэс болох “Сэтгүүлч нарын секц” байгуулагджээ.
1953 оны энэ өдөр Монгол-Хятадын шуудан болон цахилгаан холбооны тухай хэлэлцээнд Бээжинд гарын үсэг зурав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1947 оны энэ өдөр Венсан Ориол Францын Ерөнхийлөгч болжээ.
1969 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлгүүд болох «Союз-4» болон «Союз-5» анхны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байрлуулсан байна.
1979 оны энэ өдөр Ираны сүүлчийн шах гэр бүлээрээ Египет рүү нүүж зугтжээ.
2006 оны энэ өдөр Эллен Жонсон Сирлиф Либерийн Ерөнхийлөгчийн тангаргаа өргөв. Тэрбээр Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.
Билгийн тооллын 18. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )