ЦАГ АГААР | 5 хоногийн урьдчилсан мэдээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 17,18-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

 

2025 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 2025 оны 01-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:        

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -32...-37 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -16…-21 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө бөруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 2-7 метр. Шөнөдөө -23..-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

2025 оны 01-р сарын 18-наас 01-р сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18,22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орно. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top