Өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн нутагт 16 настай хоёр хөвгүүн таксины жолооч 20 настай эмэгтэйг хөнөөгөөд цогцсыг нь шатаасан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогч эмэгтэй баасан гарагт гэрээсээ машинтайгаа гараад эргэж ирээгүй аж. Гэр бүлийнхэн нь энэ тухай замын цагдаад мэдэгджээ. Энэ дагуу цагдаагийн албан хаагчид алга болсон машиныг дугаараар нь хайж илрүүлэхэд талийгаачийн машиныг насанд хүрээгүй хоёр эрэгтэй хүүхэд унаж явжээ. Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст баривчлан байцаалт авахад хохирогч эмэгтэйг хөнөөчихөөд машиныг нь унаж явснаа хүлээсэн байна. Тэд уг эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй байгаа бөгөөд шүүх эмнэлгийн задлангийн шинжилгээгээр тогтоогдох аж. Энэ хэргийг цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )