Дуучин Нара топ, миссүүдтэй харьцуулагдав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21


 

 Дуулахаасаа илүү нүцгэлэхийг илүүд үздэг дуучин М.Нара өнгөрсөн бямба гарагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Хунт нуур” балетийг үзэхээр очжээ. Гэхдээ тэр үдэш М. Нара  хаана юу үзэх гэж байгаагаа мартсан бололтой. Тэрээр  хар өнгийн задгай энгэртэй, нуруу нь ил гарсан даашинзаар гангарч, "sexy" бүсгүй гэдгээ харуулав. Сонгодог урлагийн сайхныг мэдрэхээр ирсэн залуус тэр орой зорилгоо мартан Нарагийн даашинзны энгэрт нүдээ унагах шахжээ.  Тэр өдөр топ модель Э.Одгэрэл, мисс Ч.Мичидмаа нар ч “Хунт нуур” балетийг үзэхээр ирсэн байв.  Зарим нэг үзэгчид дуучин М.Нараг тэдэнтэй зүйрлэн хувцасны сонголт муутайг нь гайхан ярилцаж байв. Ямартай ч энэ өдөр  задгай яриа, секси хувцаслалтай  дуучин маань топ, миссүүдтэй  харьцуулагдахын зэрэгцээ үзэгч олноос орчноо мэдэрдэггүй гэсэн үнэлгээг авчээ.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top