Энэтхэгийн өмнө хэсгийн Андра Прадеш мужид учир шалтгаан нь үл мэдэгдэх өвчин тархаж 450 гаруй хүн өвчилж, нэг хүн эндээд байна.
Яг долоо хоногийн өмнөөс үл мэдэгдэх өвчин газар авсан бөгөөд олон хүн эмнэлэгт хандах болжээ. Дээрх өвчнөөр ихэвчлэн залуучууд, бага насны хүүхдүүд өвчилж, хамар битүүрэх, нүд нь улайх, хамар, ам хуурайших шинж тэмдэгтэй байна.
Одоогоор өвчний шалтгааныг тогтоохоор Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг байгуулжээ. Дээрх хүмүүсийг коронавируст халдвараар халдварласан байх магадлалтай гэж үзэн PCR шинжилгээ хийхэд хариу нь “сөрөг” гарсан байна.
Эхний байдлаар эрдэмтэд бохир усаар дамжих халдвар байж болзошгүй гэх дүгнэлт хийжээ. Агаар болон хөрсний бохирдлоос шалтгаалсан халдвар байх магадлалтай гэж таамаглаж байгаа ч нэгдсэн дүгнэлт гараагүй байна.
Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл ( 3 )
Андра чи уугуул иргэн нь үү
Enetheg, China 2 uls hun amaaraa ehnii 2t ordog uls, ter hemjeegeere mash ih yaduu humuustei Enethegt yaduusiin hiroolold ni gydamjind togtson usnaasaa uuj tendee huwtsas hunaraa ugaadag ene bol bohiroos garsan uvchin,
Андра Прадаш угаасаа бохирдол ихтэй заваан муж ш дээ кк кк