УИХ-ын гишүүн Т.Доржханд сумдыг нэгтгэх нь зүйтэй гэсэн байр суурийг УИХ-ын чуулганы хуралдаанд илэрхийлсэн.
УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ба тэрбээр "Энэ хууль Үндсэн хуулийн дараа орох чухал хууль учраас сумдыг нэгтгэх нь эдийн засагт ач холбогдолтой" гэж үзэж байгаа юм.
Т.Доржханд гишүүнээс энэ сэдвийн хүрээнд байр суурийг нь нэмж тодрууллаа.
-Та сумдыг нэгтгэх нь зүйтэй гэсэн санал илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан сэдвийн нэг болжээ. Ямар учраас ийм санал гаргасан юм бэ?
-Би эхлээд нэг түүх яримаар байна. Сумдыг өөрчлөх олон үндэслэл бий. Яагаад сумтай болсон бэ гэдгээ Монголчууд ойлгох ёстой. Түүхчид бол сайн мэднэ. 1690-ээд онд бид Манжийн дарлалд орсон. Тэгэхэд Манж хуваа, захир гэдэг зарчмаар ажилласан. Үндсэндээ 120 орчим хэсэгт хувааж, жижиг нэгж байгуулсан байдаг. Монголчуудын онцлог нь нүүдлийн соёлтой, нэг газраас нөгөө рүү нүүж явдаг. Гэтэл түүнийг нь жижиг блок үүсгээд хаахаар жижиг блок дотроо л нүүнэ. Ийм байдлаар Монголчуудыг хооронд нь талцуулдаг, хуваадаг, бэлчээрийн маргаан үүсгэх байдлаар удирдаж ирсэн. 1921 онд хувьсгал ялж, бид Оросын нөлөөнд орсон. 1926 оноос эхлээд бригад гэдгийг оруулж ирээд, сүүлдээ нэгдэл, сангийн аж ахуй болсон. Нэг ёсондоо бол Монгол Улс хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэгч улс байх ёстой гэдэг байдлаар харсан. Нийтдээ 420 орчим сум байгуулсан байдаг. Маш их хуваагдал үүсч, бий болсон. 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан. Тухайн үед Чимэд гуай сумдыг буцааж нэгтгэх гэж үзээд чадаагүй юм билээ. Одоо бол нэгдэл, сангийн аж ахуй байхгүй, сум үлдсэн. Суманд амьжиргаа байхгүй, энэ олон сумын амтжиргааг залгуулахын төлөө төсөв баталж байгаа. Монголчуудын нутаг ус, жалга дов гэдэг байдал нь газар аваад, сүүлдээ сонгууль нь тойрогт хуваагдсан мажоритар системээр гол төлөв явж ирлээ. Гишүүд нь 21 аймаг, 330 сумаа хувааж, дээр нь сонгуулийн тойрог нь ч 76 хуваагдсан. Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүн хэзээ ч Дорноговь, Баян-Өлгийн асуудлыг анхаарахгүй. Тойргийнхоо асуудлыг хамгийн их лоббидож, төсвөөс аль болох том халбагадаж, өөрийнхөө тойрог руу оруулах гэж хичээдэг. Ингэснээр үр ашиггүй тухайлбал, соёлын төв, хөшөө дурсгал, засаг захиргааны барилга, 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль, цэцэрлэг, спорт заал барьдаг байдал нь Монгол Улсыг хөгжүүлэхгүй байна.
Нийт төсвийн 10 хувь нь хөрөнгө оруулалтын зардал байна. Энэ зардлаар хоёр, гурван жилийн дараа хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй болно. Үр ашиггүй байшин барихаар, дулаан, цахилгаан гээд улсын төсвийн урсгал зардал дээр тогтмол нэмэгдэнэ.
-Ардчилсан хувьсгалаас хойш төсөв хэд дахин өссөн бэ?
-Төсөв данхайсан. 1990 онтой харьцуулахад Монгол Улсын төсөв 70 дахин өссөн. Гэтэл Монгол Улсын эдийн засаг ердөө 15 дахин нэмэгдсэн. Энэ бүхэн уг нь харилцан хамааралтай байх ёстой. Монгол Улсын хувьд нэгдсэн улс, ялангуяа төсвийн мөнгөө хөгжил дэвшилд зарцуулах ёстой. Гэтэл Монгол хүний эрүүл мэнд, боловсрол, ажлын байранд зарцуулж чадахгүй дандаа орон нутагт цемент зуурахад зарцуулж байгаа тул Монгол Улс хөгжихгүй байна. Хоёрдугаарт, Монголын эдийн засаг 14 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээнд 10 жил гацаж байна. Монгол хүний чадвар, бүтээмж улам бүр муудсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Ийм үндэслэлээр бид сумдыг нэгтгэх хэрэгтэй.
-Нэг суманд дунджаар хэдэн хүн амьдардаг гэсэн тооцоо гарч байна, дунджаар?
-Нийтдээ 2000 хүрэхгүй хүн амтай сум нийт сумын 50 хувийг эзэлж байна. Гэтэл олон улсын судалгаагаар нэг сум 5000 хүн амтай байж гэмээн худалдаа, бизнес хөгждөг. Өөрөөр хэлбэл, 5000 хүнтэй сум гэдэг нь 5000 талх хэрэглэнэ гэсэн үг. Талхны цех ажиллаад ирэхээр ажлын байр бий болно. Цаашлаад үйлдвэрлэл, үйлчилгээ бий болно. Гэтэл Монголд хэтэрхий жижиг олон хуваагдсан блок бүхий сум байна. Тэнд ажлын байр алга. Ганц ажилтай орлоготой хэсэг нь улсын төсвөөс санхүүждэг төрийн албан хаагчид л байна. Улсын төсвөөс цалин тавигдах үед бага зэрэг худалдаа, наймаа явагдана. Улсын төсвөөр хэн цалинжих вэ гэхээр ялсан намын гишүүд. Тэр хүмүүс албан тушаалд очиж байж орлоготой болно. Ингэхээр намчирхал, талцал бий болж байна.
-Тэгэхээр нэг суманд дунджаар хэдэн ажлын байр байна гэсэн үг вэ?
-Суманд хэдэн орон нутгийн захиргаа, банк, ШТС, ганц хоёр км зам, Соёлын төв зэрэгхэн л байдаг. Өөр юм байхгүй. Бид газар нутаг нь чухал юм уу, газар дээр амьдарч байгаа хүн нь үнэ цэнэтэй юм уу гэдгээ ялгаж салгаж, зоригтой шийдвэр гаргах ёстой. Үе үеийн Засгийн газрууд энэ шинэчлэлийг хийх гэж үзсэн ч зориг хүрээгүй. Хоёрдугаарт, энэ их газар нутаг эзэнгүйдвэл яах вэ гэхээс эмээдэг. Гуравдугаарт, энэ хүмүүст төрийн үйлчилгээ хүрэхгүй бол бид сонгогдож чадахгүй гэж айгаад шинэчлэлийг зоригтой хийж чадахгүй байна.
-Сумдыг нэгтгэлээ гэж бодоход таны хэлснээр хилийн зааг орчим хүнгүй болж, тэр хавийн газар нутаг хоосорвол яах вэ?
-Шууд хүчээр бүгдийг нь нэгтгээд, засаг захиргааг нь татан буулга гэж хэлэх гээгүй. Эдийн засгийн маш олон арга хэрэгсэл байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гээд маш олон цаас боловсруулсан. Хөгжлийн тулгуур төв болох таван тулгуур төв байгуулаад ирэхээр тэр нь татах хүч болно. Хаана төрийн үйлчилгээ байна, зах зээл хөгжиж байна, тийшээ хүмүүс явна. Нөгөө талаас малчид энэ улсын тусгаар тогтнолыг хамгаалж байгаа нь үнэн. Малаараа газар нутгаа дүүргээд явдаг. Мал бүхий иргэдэд төрийн үйлчилгээг хил хязгаар нутагт нь дөхүүлэх хэрэгтэй.
-Таны яриад байгаа санал бол ядаж нэг сумыг 5000 орчим иргэнтэй болгох тухай санаа юм байна, тийм үү?
-Ер нь нэг сумыг 5000 орчим хүнтэй болгох, бөөгнөрсөн сумыг нэгтгэх санал юм. Дээр нь аймгийн төвүүдтэй ойрхон сумыг нэгтгэмээр байна. Үе шаттай явна уу гэхээс шууд өргөс авч байгаа юм шиг нэг өдрийн дотор ийш тийшээ нүү гэсэн үг биш. Дараа нь эдийн засгийн коридор үүсгээд төвлөрөл, зах зээлтэй болоод явж болно. Хот байгуулаад, төвлөрөл үүсгэж болно. Үйлдвэрлэл, үйлчилгээгээр нэгдээд тодорхой газар нутгийн хэмжээнд үйлдвэр аж ахуйн газрууд хамтарсан байдлаар үйл ажиллагаа явуулаад байж болно. Эдийн засгийн арга хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Дээр нь сонгуулийн тойргоо аль болох нэгтгэх хэрэгтэй. Ингэх юм бол үр ашиггүй бүтээн байгуулалтаар төсвийн мөнгөө үрэхийн оронд монголчуудыг нэгтгэж, зах зээл үүсгэж, ажлын байр бий болгож чадна. Ажилтай орлоготой, эрүүл, эрдэм мэдлэгтэй Монгол хүн чухал байтал “Үгүй ээ, энэ хүмүүс Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалаад явж байгаа. 13 дугаар зууны нүүдлийн соёлоороо байсан нь дээр, энэ хүмүүст хөгжил дэвшил хамаагүй” гээд байгаатай би санал нийлэхгүй байна. Арай хүмүүнлэг биш байна. Нүүдлийн соёлыг би устгах гээгүй, илүү зохион байгуулалттай болох хэрэгтэй. Энэ чиглэлийн маш олон судалгаа, шинжилгээ байна, манай ХҮН-ынхан ч судалгаа хийсэн.
-Та энэ саналаа ажил болгохын тулд хуулийн төсөл өргөн барих уу. Ямар байдлаар ажиллах вэ?
-Одоо хэлэлцүүлж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульдаа л бид тусгах ёстой. Би хуулийн төсөл өргөн барилаа ч ганцаараа шүү дээ. Хамгийн гол нь МАН-ын дэмжлэг хэрэгтэй. Хэн нэгэнд таалагдах, таалагдахгүй зорилгоор популизм хийх нь 30 дугаар асуудал. Одоо хоёрдугаар шатны хэлэлцүүлэг явна. МАН-ынхан ард иргэдээсээ санал асуугаач ээ. Нутаг дэвсгэрийг яаж хуваах, яаж удирдах вэ гэдгээс илүү Монгол Улсад амьдарч байгаа иргэдийнхээ ахуй амьдарлыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгээ тодорхойлж, түүнд тохирсон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай болох нь зүйтэй.
-Одоо хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх учраас таны саналыг тусгахад оройтоогүй гэж та бодож байна уу?
-Одоо л хийх ёстой. Иргэдээсээ санал авах ёстой. Энэ хууль бол Үндсэн хуулийн дараа яригддаг бага Үндсэн хууль юм. Ялангуяа, монголчуудын ахуй амьдралтай хамгийн ойр хууль учраас ард иргэдээсээ асуучих хэрэгтэй. МАН-ынхан бол орон нутгийн удирдлагуудаас л асуугаад байна. Нөгөө хэд нь яаж удирдах вэ гэдгээ л яриад байна. Биш ээ. Удирдах асуудлаа дараа ярьж болно. Эхлээд үүх түүхээрээ олон жил хуваагдсан системээ авч үлдэх үү, эсвэл монголчуудад хэрэгтэй, нүүдлийн соёлдоо ч хэрэгтэй шийдвэр гаргах уу гэдэг нь чухал.
Сэтгэгдэл ( 21 )
Доржхандаа сумуудыг нэгтгэвэл, малчид төв суурин газраа бараадаад монгол орны маань газар нутаг эзэнгүй хоосорч,,,,улмаар харийнхны хоол болох магадлал тун өндөр.Өнөөдөр монголын газар нутаг дээр амьдарч буй ХАРЬ ЭЛЭГТ КАЗАКУУД, Баян өлгий аймагт жинхэнэ утгаараа эзэн сууж монголын төсвөөс олгосон мөнгийг монголчуд шиг идэж уулгүй зөв зарцуулж бригадын төвүүд нь л гэхэд монголын сумын төвөөс ч том тохилог цэцэрлэг сургуультай болчихсон сайхан амьдарч байх юм .Бид цаашдаа сумуудыг нэгтгэх биш бригадын төвүүдээ томруулж цэцэрлэг сургууль амьдрах орчинтой болгох хэрэгтэй.
Зөв байна, дэмжих хэрэгтэй, хөдөөтэй ажил, амьдрал холбоотой хүн бүр л мэднэ дээ, гагцхүү өөрчлөх аргаа л мэдэхгүй, хийж зориглохгүй байгаа юм
зөвхөн сум ч биш аймгуудыг ч гэсэн цөөлөх хэрэгтэй хамгийн их хүнтэй аймаг гэхэд л 1 дүүргийн хэмжээнд хүрэхгүй байгаа монголын хөгжилийн гацаа нь энэ тарамдсан төсөв үндсэн хуулийг баталсан хүмүүс чинь коммунизын үеийн тогтолцоогоор сонгогдсон хөдөөний голдуу хүмүүс
Яг үнэн шүү дээрээс нь нэмээд энэ хөдөөнөөс хотруу малаа барсан нөхөдүүдэд эргэж мал өгөөд хөдөө 6 сарын дотор гэрээрээ гарч амьдөрвал 1 портер 100 хонь өгнө гэвүүл энэ хот ёстой сайхан эзгүй болно доо ёстой хотыхоно хотдоо хөдөө нь хөдөөдөө
Үнэн үнэн эхлээд 330 сумыг цөөлөх хэрэгтэй хүний тоо газар зүйн байршил эдийн засаг зах зээлийн нөөц боломж малын бэлчээрийг бодолцоод нэг аймгийг ихдээ л 5 сумтай болговол хурдан хөгжнө эзгүйрэх гээд байгаа нутагт амьдарвал ийм ийм хөнгөлөлт урамшуулалд хамрагдана гэж зохицуулалт хийж болно арга бол зөндөө л бн.
сумын сургууль жорлон гээ- л
Маш цөөхөн хүн амтай сургууль цэцэрлэг анги дүүргэлт байхгүй төсвийн мөнгө хотын 40-50 хүүхэдтэй ангийн багш сумын 5-6 хүүхэдтэй багшийн цалин мөн захирал даамал бүгд ижилхэн цалинтай гэж бодохоор сумын дарга ИХ дарга захиргааны ажилтан нар гэж 500 хүрэхтэй юу!үгүй юу айлтай гэж байгаа энэ их урсгал зардал хайран байна.Тэгэхэд манай улсад 30-40 мянган хүн амтай сум байх юм.
Буруу. 2000 хүнтэй сум битгий хэл хот байдаг юм. Хамгийн гол нь удирдлагын арга барил, чадвар, зөв менежмент л дутагдаж байгаа юм. Тэгээд бас хулгай хийдэггүй, иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх тийм хүмүүс байхгүй учраас бидний амьдрал сум, аймаг, дүүрэг, хотын аль хэсэгт муу байгаа юмаа. Уудам орон нутгаа эзэнгүй болгох хамгийн буруу санаа шүү. Наад хүн чинь зарим талаараа зөв ч юм шиг, заримдаа маш буруу яриад жинхэнэ попордог нөхөн шүү дээ\n
Монгол улсын төсөв нэрлэсэн үнээр 1990 оныхоос 1200 дахин, ДНБ 5000 дахин өссөн.
Зөв, сум,аймгуудыг нэгтгэх хэрэгтэй, хэдий болтол ингэж олон нэгжид хуваагдаж амьдрах юм
Зоритгтй хөдөл зөв шүү
Энэ хүү уул нь их зөв юм ярьж бодож яваа хүн бна да. Гарц шийдлээ олоод хийвэл цаг хугацаа орох ч гэсэн болохгүй юм байхгүй. Үүнийг нь дэмжээд өгөх МОНГОЛЫН төлөө цохилох зүрх сэтгэлтэй гишүүд хэр олон бга бол... \nЭэ дарь эх минь.
sum gej 1 saihan dampuursan arhichidin honhor bainaa
Энэ хүү зөв юм ярьж бодож яваа хүн бна да. Монгол улсын төлөө цохилох зүрх сэтгэл төрийн томчуудад байгаа байлгүй. Ээ дарь эх минь..
Сум олон байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг хаа хамаагүй Манжын үетэй холбох хэрэггүй байх. Хариулт нь энүүхэн 1950-1960 оны нэгдэлжилт, САА байгуулж атар газар эзэмшсэн Монголын сэргэлт хөгжлийн нэгэн үеийн түүхэнд бэлэн байгаа шүүдээ. Ойр ойроороо нийлээд л нэгдэл байгуулаад тэр нь сум болоо биздээ гишүүн хүүхээ.
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Доржханд гишүүнээ дэмжиж байна.Орон нутаг хөдөө суманд сургууль цэцэрлэг цөөхөн хүүхэдтэй хүүхдэсээ олон олон багш ажилтантай сумын төв 500 хүн оршин амьдарна эл хул байшин сав сумын захиргааны ганц жижүүр манаач энэ тэнд ганц нэг ёолтгор гэрэл сүүмийх нь сумын төв эл хул.
Зөв гэж гэж бодож байна. Аймгийн төвдөө ойр сумдын дарга, ажилчид нь аймагтаа амьдардаг. сургууль нь анги дүүргэлт байхгүй сумдууд байгаа шүү.
zuv sumdiig dor xayaj naiman myangan xuntei bolgox xeregtei
Бологоё гэвэл болохгүй юм гэж байхгүй ээ. Гагцхүү өөрдийхөө ах дүү,анд нөхдөө орон нутагт дарга байлгаж хувийн эрх ашгаа хэрэгжүүлэх механизм байх нь төрийн түшээдэд нэн чухал байхгүй юу даа.Болохгүй ГЭДЭГ ТОМ ШАЛТГААН НЬ ЕРДӨӨ ЭНЭ
ХӨӨЕ.ДОРЖХАНДАА ЧАМААС ӨМНӨ НААД АСУУДАЛ ЧИНЬ ЯРИГДААД, БОЛОЖГҮЙ ЮМ БАЙНА ГЭДЭГ НЬ НОТЛОГДЧИХСОН АСУУДАЛ