Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулдаг Орос хэлний олимпиадыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв цар тахлын онцгой дэглэм барьж байгаа эгзэгтэй энэ үед прокторинг буюу ажиглалт, хяналтын орчин үеийн дэвшилтэд системийг ашиглан гурван шаттайгаар зохион байгуулжээ.
Ийн Баруун болон Төвийн бүсийн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг 40 сурагч орос хэлний мэдлэгээрээ өрсөлдөж, дараах 11 сурагч ирэх хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршийн тэргүүлэх их, дээд сургуулиудаас сонгож, өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн эзэн болов.
Тодруулбал, Төвийн бүсээс Орхон аймгийн нэгдүгээр сургуулийн сурагч Ц.Төрболд, тавдугаар сургуулийн сурагч Э.Цэнд-Аюуш, 14 дүгээр лаборатори сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, Булган аймгийн Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Мөнгөнчимэг нар шалгарчээ. Мөн баруун бүсээс Увс аймгийн хоёрдугаар сургуулийн сурагч М.Марал-Од, Б.Энхжаргал, Баянхонгор аймгийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Эрдэнэмандал цогцолбор сургуулийн сурагч Б.Дуламханд, Ховд аймгийн Жаргалант сумын хоёрдугаар сургуулийн E.Омунэгулсен, Эрдэнэбүрэн сумын нэгдүгээр сургуулийн сурагч М.Бадамханд, Баян-Өлгий аймгийн гуравдугаар сургуулийн сурагч О.Ботагоз нар тодорчээ.
Сэтгэгдэл ( 0 )