Далай лам Монголын залуучуудад зориулан НОМ АЙЛДЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Энэ сарын11-нд Энэтхэгийн Дарамсала хотоос Дээрхийн Гэгээнтэн Далай Лам монгол залуучуудад зориулан, ном айлдлаа. Дээрхийн Гэгээнтэнтэй Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Баянхонгор аймгаас залуучууд холбогдсон юм.

Ламын Гэгээн Дээрхийн Гэгээнтэнд нийт монгол түмний өмнөөс төвөд хэлээр мэндчилгээ дэвшүүлэхийг зохион байгуулагч монгол эмэгтэй танилцуулав. Дээрхийн Гэгээнтэнд Монголын ард түмэнд зориулан өнгөрсөн арван хоёрдугаар сард айлдвар айлдахыг зөвшөөрсөнд, мөн Монголын залуучуудад “Буддын шашин ба шинжлэх ухаан” сэдвээр айлдвар айлдах боломж олгосонд тэрээр талархлаа илэрхийллээ.
 

Үүний дараа Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дээрхийн Гэгээнтэнд монгол оюутнуудын өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ.

Дээрхийн Гэгээнтэн: 

"Өнөөдөр бид Их Монгол гэдэгт Ар Монгол, Өвөр Монгол, Бүгд Найрамдах Халимаг улс,Бүгд Найрамдах Буриад улс, Бүгд Найрамдах Тува улсыг багтаан үздэг. Энд бидний түүхэн холбоотой оршсоор ирсэн олон угсаатны монголчууд амьдран суудаг билээ. Та бүгд сайн байцгаана уу?”  хэмээгээд айлдвараа эхлэв.

“Бурхан Багш өөрийн сургаалыг умардаас умард зүгт дэлгэрнэ хэмээн номлосон бөгөөд үүнийг бид эхний умард нь Энэтхэгийн умардад орших Төвөд улс, удаах умардыг Төвөдийн умардад орших Монгол улс мөн гэж тайлбарладаг. Монголчууд түүхэндээ буддын шашин шүтдэг байсан ба бидний хооронд өвөрмөц холбоос байсаар ирсэн билээ".

“Анхдугаар Далай Лам Гэндүндүв Богд Зонховын шавь бөгөөд түүний сургаал номыг хадгалахыг хүсчбайжээ. Тэрээр Даш Лхунбо хийдийг үүсгэн байгуулж, Цан даяар өөрийн сургаалыг дэлгэрүүлсэн юм. Hарин II Гэндүнжамц нь Балдан Лхам сахиустай хамтран Чойхоржал хийдийг үүсгэн байгуулж Лхока, Дагбу нутгуудад сургаал, номоо дэлгэрүүлсэн юм. III Далай лам Содномжамц Монгол оронд айлчилж сургалт судалгаа, дадлага бясалгалыг дэмжих замаар бурханы номыг түгээн дэлгэрүүлсэн билээ. Түүнд Монголчууд Далай Лам хэмээх алдар өргөсөн юм. Ийнхүү Монголчууд Далай Лам нартай өвөрмөц холбоо явж ирсэн билээ".
 


“Монгол улс нэгэн цагт 100,000 лам, хуврагтай байсан ч та бүхэн XX зуунд асар их зовлон, хүнд хэцүүтэйтулгарсан.  Би Монгол улсад анх удаа очихдоо Монголын ард түмний сүсэг бишрэлийг нүдээр үзээд гайхширч билээ. Намайг Гандантэгчэнлин хийдийн сэнтийд суухад өндөр настай хуврагууд нулимс унаган үнэн сэтгэлээсээ мандал уншихыг хараад би ч бас нулимс унагахгүй байж чадаагүй юм".

“Гэвч дан ганц сүсэг бишрэл хангалттай биш. Бурхан Багш өөрийн сургаалыг зөвхөн сүсэг бишрэлээр бус алтыг хайлуулж, зүсэж, үрэх зэргээр туршиж үздэг шиг сайтар нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр хүлээн авахыг лам, эрдэмтэд захисан байдаг. Сүсэг бишрэл мэдлэгт үндэслэх нь зөв юм”.

“Бурхан Багшийн айлдсан эх сурвалжийг шууд хүлээн авдаг Пали уламжлал дэлгэрсэн Шри Ланка, Бирм гэх мэт улсуудад буддын шашин түгэн дэлгэрсэн байдаг. Төвөдийн хаан Тисрон Дэзэн Энэтхэг улсаас ловон Шантаракшитаг өөрийн улсад урьсан юм. Тэрээр бурханы сургаалыг логик, учир шалтгааны үндэслэлтэйгээр судладаг Наландын уламжлалыг танилцуулсан байна. Хожим энэ уламжлал Монголд мөн дэлгэрсэн юм".
 


“Урьд өмнө Төвөдүүд шинжлэх ухааны эрдэмтэдтэй холбоогүй байсан тул Төвөдийн буддизмыг сохор итгэл үнэмшилд үндэслэсэн хэмээн үздэг зарим хүмүүс Хятадад байсан юм. Гэсэн хэдий ч бид Энэтхэгт цагаачлахдаа олон эрдэмтэн, судлаачидтай уулзаж ярилцсанаар Наландын уламжлал аливаа зүйлийг нэр төдийгөөр нь хүлээж авдаггүй, түүний хурц шүүмжлэлт хандлага нь шинжлэх ухааны арга барилтай нийцдэгийг тэд ухаарч эхэлсэн юм. Бид эрдэмтэдтэй ярилцахдаа олон зүйл сурсан боловч сэтгэл зүй, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар тэдний бидэнд хэлэх зүйл бага байсан”.

“Наланда уламжлалын учир шалтгаан, логик хандлагыг ойлгох нь чухал бөгөөд өөрсдийн сурч мэдсэнээ хэрэгжүүлснээр бид сэтгэлийн амар амгаланд хүрэх болно. Бид эрүүл биеэ хадгалахын тулд эрүүл ахуйнэнгийн дүрэм сахидгийн адил уур, айдас, сэтгэлийн зовнилoo багасгахын тулд сэтгэлийн эрүүл ахуйг сахиж сурах боломжтой. Үүнд Бурхан Багшийн сургасан сургаалын мөн чанар болох энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх, юм үзэгдлийн талаарх гүнзгий ойлголт хэрэгтэй".

“Бид Ганжуур, Данжуур зохиолд гардаг буддын шашны шинжлэх ухаан, гүн ухааны тухай цуврал номуудыг хэвлүүлэн гаргаж байгаа. Тэдгээрийг хятад болон бусад хэлэнд орчуулсан юм. Хятадын их сургуулийн зарим профессорууд тэдгээр номыг уншаад Наланда уламжлалд үндэслэсэн Төвөдийн буддын шашны шинжлэх ухаанч хандлага тэдэнд хичнээн гүн сэтгэгдэл төрүүлснийг надад илэрхийлж билээ”.

Дээрхийн Гэгээнтэн үзэгчдэд ийнхүү айлдаад асуулт асуухыг урив.

Буддизмыг орчин үеийн шинжлэх ухаантай хэрхэн уялдуулах тухай эхний асуултад "Буддизм хор хөнөөлт, сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн даван туулахыг шинжлэх ухаанч үндэслэлээр тайлбарладаг учраас үүнийг оюун ухааны шинжлэх ухаан хэмээн ойлгож болно" гэж хариуллаа.

Тэрээр нэмээд, “Шинжлэх ухаан бидний мэдрэхүйд илт харагдаж, мэдрэгдэж буй зүйлсийн учрыг олдог. Харин өнөө цагт эрдэмтэд оюун ухааны үйл ажиллагааг судлахдаа Буддын шашны гүн ухааныг сонирхож эхэлсэн” хэмээн тайлбарлалаа.

Юмс үзэгдэж байгаа шигээ оршдоггүй, үзэгдэл ба бодит байдлын хооронд ялгаа байгаа нь квант физикийн хувьд батлагддгийг тэрээр сануулав. Энэ нь машид нарийн атомын түвшинд тодорхой харагдаж байна. Квант физикийн ололтууд Өрнөдөд шинээр бий болж байхад түүний далд санаанууд Энэтхэгт 2000 гаруй жилийн өмнө аль хэдийн үүссэнийг Энэтхэгийн нэрт цөмийн физикч Ража Раманна Дээрхийн Гэгээнтэнд хэлж байсныг дурсан ярьлаа. Эрдэмтэн Ража Раманна үүнийг батлахын тулд Нагаржунагийн сургаалаас эш татсан байна.

Дээрхийн Гэгээнтэн шинжлэх ухаан ихэвчлэн материаллаг зүйлд анхаардаг бол Буддын шашин оюун ухаан хэрхэн ажилладгийг, хөнөөлт сэтгэл хөдлөлийг хэрхэн засахад анхаардгийг дахин тэмдэглэв. Хүн бүр зовлонгүй, аз жаргалыг хүсдгээрээ нэгдмэл шинж чанартайг ойлгох, бид бүгд сэтгэлийн амар амгаланд хүрэхийн ач холбогдлыг тэрээр онцоллоо. Ийм учраас Буддын шашин шинжлэх ухааны нэгэн адил учир шалтгааны үндсэн дээр шинжлэн судалдаг хэмээн тэрээр нэмж тайлбарлав.

Ахмад настнуудад хэрхэн анхаарал халамж тавих тухай асуултад Дээрхийн Гэгээнтэн ахмад настнуудаас үлгэр дууриалал авч, тэдний зөвлөгөөг сонсдог байхыг хүсэв. Тэд залуугийнх шигээ ажиллаж, амьдрах чадваргүй болсон учраас тэдэнд үйлчилж, туслах нь зүйтэй хэмээн сургалаа.

XXI зууны буддын шашинтныг тодорхойлохыг хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн түүнд буддын сургаалыг сохроор дагахаас илүүтэйгээр шинжлэх ухааны ололтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг санууллаа. Тэрээр XXI зууны Буддын шашинт хүн логик, учир шалтгааны үндсэн дээр хүний сэтгэлийн олон янзын төлвийг судлах шаардлагатайг айлдав. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн залуу байхдаа оюун ухаан, мэдэмсэр түүнчлэн шалтгаан, логик сэтгэлгээг хэрхэн судалж байсан өөрийн туршлагаас хуваалцсан юм.

Урьд өмнө эдгээр уламжлалыг буддын шашны сүм хийдүүдэд хэрэгжүүлж ирсэн боловч орчин цагт тухайн мэдлэгийг сургууль болон бусад сургалтын төвүүдэд заах боломжтой. Буддын шашны уламжлалын Мадхямака гүн ухаан, танин мэдэхүй, логик сэтгэлгээгээр бид үнэхээр бахархах ёстойг тэрээр санууллаа. Монгол, Төвөдийн лам хуврагууд үүнийг судалдаг. Одоогоор 1000 орчим монгол лам Энэтхэгт суралцаж байна. Тэд орчин үеийн шинжлэх ухаан ба буддын шашин хоорондоо зөрчилддөггүй талаар, мөн логиксэтгэлгээ, учир шалтгаанд түшиглэх нь нээлттэй сэтгэлгээг бий болгодгийг судалж байна.
 


Мухар сүсгийн талаар Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, түүнийг бага байхад Потала ордны харанхуй коридорт хий үзэгдэл байдаг гэж шоглодог байсныг дурдав. 

Буддын шашныг судлахын тулд Буддын шашинтан байх шаардлагатай эсэх талаар Дээрхийн Гэгээнтнээс эцэст нь асуув.

Энэ асуултад "Хэрэв та хойд нас, сансрын хүрднээс гэтлэх, бүх зүйлийг илт танин мэдэгч нэгэнд итгэдэг бол та Буддын шашинтан мөн. Гэвч хүн ёс суртахуунтай байхын тулд буддист байх албагүйтэй адил хор, хөнөөлт сэтгэл хөдлөлийг даван туулж, сэтгэлийн амар амгаланд хүрэхэд суралцахад мөн буддын шашинтан байх шаардлагагүй" хэмээн Далай лам хариуллаа.

Дээрхийн Гэгээнтэн монгол оюутнуудтай ярилцсанд хурлын зохион байгуулагч талархал илэрхийлээд, айлдварыг өндөрлөв.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 03 сарын 15

Хэрвээ бид өөрсдийн шашны асуудлаа цэгцлэхгүй байж байгаад, Далай лам бидэнд нэг их мундаг итгэл хүлээлгээд эсвэл тэгэж амжихгүй ч байсан хамаагүй ойчоод өгөхөд ямархуу марзан юм болно гэж төсөөлж байна? Хятадууд тэр даруйдаа Далай ламыг хүчээр дотроосоо тодруулна. Ингээд дээрээ Хятад Далай ламтай, дэргэдээ дэндүү хамааралтай эдийн засгийн нөлөөтэй болж авбал ёстой нөгөө галт тэргээр буутай цэргүүд орж ирэх байтугай аюултай нүүр тулж мэднэ. Мэднэсэх юмгүй тэгэж л таарна. Тиймээс л оройтоогүй дээрээ бид нэгийг бодож эхлэх цаг болсон. Хэрэв үг хайхарч сонсвол миний бие ч бас зөвлөхөд бэлэн.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 03 сарын 15

Ягшмал үзэл болон аливаа хутагт багшаас хамаарах хамаарал түүнчлэн мухар сүсгийг багасгаж эрүүл саруулаар сэтгэж, шинжлэх ухаанч байдлаар дүгнэлт гаргадаг дэвшилтэт хандлага руу тэмүүлэх нь зүйтэй. Комунизмын явцаас харахад аливаа хүн өөртөө үзэл сурталжсан ягшмал үзлийг хүчээр төлөвшүүлж болдог байна. Тэгэхэд бид өөрсдийн тусын тулд бага зэрэг засвар оруулан үзэл санааны шинэ хандлагыг ухамсартайгаар, зохион байгуулалттайгаар бий болгож яагаад болохгүй вэ? Ягшмал, үхширсэн хандлагаа өөрчилцгөөе!

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 03 сарын 15

Үүний төлөө бид шашны үндсэн зарчмуудыг сэргээн өөрчлөх хэрэгтэй. Хамгийн наад зах нь энд Далай Ламын дурьдсан хойд нас, сүнсний ойлголт л гэхэд буддизмын үндсэн зарчимд огт байдаггүй. Үүнээс л гэхэд эхэлж болно. Нэгэнт сүнс нь байхгүй учир уламжлан тодордог хутагт хувилгаадын асуудал худлаа гэсэн үг. Ер нь шашны асуудал аливаа нэг тэргүүн, хутагт хувилгаанаас бус тодорхой инстүүцээс хамаарч байх нь арай эрүүл юм. Харин асуудлын голыг гаднаас бус дотроос хайх Буддагийн дэвшилтэт үзлийг бид гол болговол зохино. Гэх мэтчилэнгээр бид өөрчлөлтийг зоригтой хийж үхширмэл бөгөөд ягшмал номлол болон а

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 03 сарын 15

Бид өнөөдөр тоглоом байхаа больж аливааг эрүүл саруулаар тунгааж сонголт хийх эрх чөлөөтэй орон болсон гэдгээ сэхээрвэл зохино. Бид шашнины парадигмдаа өөрчлөөлт шинэчлэлт хийж, шарын шашны тэргүүн Далай Ламаас оюун санааны хувьд хараат байдлаас салах цаг дээр ирээд байна. Энд монгол хүн бүр хариуцлагатай хандвал зохино. Бид өмнө нь хэзээ ч бодит утгаар нь үнэлж байгаагүй тусгаар тогтнолын ач холбогдлоо ухаарах цаг ирсэн. Бид улс төрийн хувьд яаж ийгээд өөрсдийн толгойг мэдэж чадаж байгаа юм чинь оюуны удирдлага, шашны тал дээр ч бас гаднаас хараат бус замыг сонгох ёстой. Үүний тулд шашны зарч

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 03 сарын 15

Одоо Төвд болон Далай ламын барьж буй бодлого нь Хятадын эсрэг хань, түшиц хайх явдал бөгөөд үүндээ шашин, уламжлалын түүхэн харилцаат Монгол болон бусад орнуудад найдлага тавьж буй хэрэг. Нэгэн цагт Манж нараас өөрсдийгөө аврахын тулд их гүрэнд идэш болгон дуртай үедээ тавьж өгч нуруу руу нь хутгалдаг байсан золиосны Монгол нь өнөөдөр тусгаар тогтнож Төвд хадны завсарт хавчуулагдан сүйрэхдээ тулж байна. Энэ бас л нэг Ироние Судьбы. Монгол бол сүүлийн 300 жилийн түүхийн туршид Төвдүүдийн нэг тоглоомын чулуу нь байсан. Мэдээж энд гол хөзөр нь шарын шашин байв. Харин өнөөдөр бид тоглоом байхаа б

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 03 сарын 15

Төвдийн буддизм буюу Ламайзм, манайхаар шарын шашин, Гэлүгвагийн ёс нь буддизмаас салбарласан гэхдээ маш их гуйвсан суртал юм. Шарын шашин 17-р зуунд монголчуудад маш их зүйлийг өгсөн. Тэр үед бид авах юмгүй бүдүүлэг үндэстэн байсан. Харин өнөөдөр бидэнд шарын шашин хоцрогдож байна. Бид буддизмын үндсэн сургаалыг шинжлэх ухаанч төлөвшилтэй хослуулах ёстой. Мөн Далай ламын монгол руу хандсан хандлагыг бодитоор тайлах ёстой. Тэр бол ганцаардахаас өөрийгөө, шашнаа аварахын тулд бусдад хандаж буй санваартан. Үүнийг л бид ойлглх ёстой. Өнөөгийн ганцаардлын үндсээ Төвдүүд өмнө нь өөрсдөө тарьсан.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 03 сарын 15

Төвдийн буддизм буюу Ламайзм, манайхаар шарын шашин, Гэлүгвагийн ёс нь буддизмаас салбарласан гэхдээ маш их гуйвсан суртал юм. Шарын шашин 17-р зуунд монголчуудад маш их зүйлийг өгсөн. Тэр үед бид авах юмгүй бүдүүлэг үндэстэн байсан. Харин өнөөдөр бидэнд шарын шашин хоцрогдож байна. Бид буддизмын үндсэн сургаалыг шинжлэх ухаанч төлөвшилтэй хослуулах ёстой. Мөн Далай ламын монгол руу хандсан хандлагыг бодитоор тайлах ёстой. Тэр бол ганцаардахаас өөрийгөө, шашнаа аварахын тулд бусдад хандаж буй санваартан. Үүнийг л бид ойлглх ёстой. Өнөөгийн ганцаардлын үндсээ Төвдүүд өмнө нь өөрсдөө тарьсан.

0  |  0
эгэл(103.57.94.109) 2021 оны 03 сарын 14

Байнга өө эрэгч, хардагч ,юунд ч үл итгэгч Мунхаг хүмүүс гэгээрэх болтугай

0  |  0
zoloo(199.249.230.161) 2021 оны 03 сарын 14

(122.201.24.84)-д. Хэ хэ. Энэ нэг шар хувалз нэг дор 4 комент бичээд. Далай ламыг шүтэдгүй хүн болгонд энд шамбалын дайн зарлаад. Даанч бүтэхгүй амьтан шүү. Үзэл бодлоор уралдхын оронд дандаа гадны дайсан руу хамаг буруугаа чихээд л. Ийм л арчаагүй худалч хуурмаг учир төвдийн шарыш шашныг сохроод мөрддөг хүн Монголд жил ирэх тусам багсаж байгааг мулгуу ухаандаа тунгаана уу?

0  |  0
х(122.201.24.84) 2021 оны 03 сарын 14

соцын үеийн суртал шиг санагдчилаа

0  |  0
иргэн(122.201.24.84) 2021 оны 03 сарын 14

жинхэн худлаа инээж ардаа хутга нуусан улс чинь энэ гадны шашин номлогчид шүү монголчууд минь сайн хараарай ингэж л монголын гэсэн болгоныг гүтгэж доромжилдог юм

0  |  0
иргэн(122.201.24.84) 2021 оны 03 сарын 14

дээрхийн гэгээнтэндээ баярлалаа

0  |  1
монгол(122.201.24.84) 2021 оны 03 сарын 14

чи одоо хэн бэ ёстой чөтгөр чинь чи байна даа заваан солонгос пастор

0  |  0
bi(87.120.254.98) 2021 оны 03 сарын 14

Сэжгийн заваан тангад чөтгөр. Сармагчин хүнээс үйссэн. Хүн шарын шашнаас үйссэн гэж ичгүүргүй бүлтрэгч нэгэн. Өөрийгөө ”бурхны амьд төрөл” гэж хэнэгчгүй яваа бэрд. Бид чамаар дутахгү. Харин чи бидэнгүй бол сорох цүсгүй болсон шимэгчин мэт өлсөж үхэх биз.

0  |  2
123(185.220.100.242) 2021 оны 03 сарын 14

Нааш харан инээсэн хүн болгон найз биш. Энэ далай лам гэх хонины арьс нөмөрсөн чоно, зальт этгээд. Түвдийн шарын шашны (цэвэр Буддизм биш шүү) түүх бол тэр чигээр эрх мэдэл, эд хөрөнгийн эцэс төгсгөлгүй харигас тэмцэл. Сүсэгтэн орлон бол зүгээр цэвэр боол, мөлжиж баяжихын материал. Хүн бүр Шинжлэх ухааны анхны мэдэгтхүүнтэй байсан цагт энэ мэтийн залиланд автагтхгүй. Манай залуучууд Элон Маск, Билл Гейтс г.м. хүмүүстэй уулзаж улс орно бага гэлтгүй хөгжүүлэх хэрэгтэй. Эрүүл саруул ухаан яамагт, ”шинжлэх ухаан”-ы баг зүүсэн хоосон ид шидэд итгэсэн шашны мухар сүсгээс дээр гарна.

0  |  2
zochin(202.179.25.48) 2021 оны 03 сарын 14

shashin bol hunii tsever dotood itgel unemshiliin asuudal umdaa,jargaltai yedee bid ogt toohgui yavj baigaad zovlon,uhel hagatsal tohioldohod uuriin erhgui l shashin ruugaa l handdag biz dee, teheer shashiniihaa mun chanariig tanij medeh,suraltsah shaardlaga shardlagatai bolj irj baigaa um. Burhanii shashin bol bidnii tusgaar togtnoliin mash chuhal batalgaa bolj irsen,hoishid ch bolno gedegiig l zaluus gunzgii oilgoj medreh heregtei baina daa

0  |  1
иргэн(185.12.45.117) 2021 оны 03 сарын 14

Шашин орчин үеийн хүний оюун ухааны хэрэгцээг хангаж чадхаа больоор учиргүй шашин бол шинжлэх ухаан гэх жигшүүрт худал ухуулга явуулж ирдэг жамтай юм. Үүний нэг том амьд жишээ энэ түвдийн шарын шашин. Монгол шарын шашны хөлд 400 жил амьдарсан. Шинжлэх ухааны суурь байтугаа үнэр ч байсангүй. Хоцрогдлын туйл байсан. 1969 онд анх саран дээр хүн буухад нэг лам ийм их ажил, зардал болж саран дээр очихын хэрэг байна уу? Би зүгээр л нүдээ анихад л тэр саран дээр чинь оччидог юм чинь гэж хэлсэн удаатай...

0  |  1
Top