Тайваньд хоёр “F-5E” сөнөөгч онгоц мөргөлдөж, осолджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Тайванийн Зэвсэгт хүчний хоёр “F-5E” сөнөөгч онгоц мөргөлдсөний улмаас нэг нисгэгч амиа алдаж, нэг нь ор сураггүй алга болжээ.

Хэрэг явдал Тайванийн Пиндүн суурингийн эрэг орчим энэ төрлийн дөрвөн онгоц оролцсон сургуулилтын нислэгийн үеэр гарчээ. Тайдүн суурин дахь Агаарын баазаас хөөрсний дараа хоёр онгоц радараас алга болсон байна. Онгоцнууд хоорондоо мөргөлдсөн гэж үзэж байна.

Ингэхдээ онгоцны нисгэгчид хоёулаа катапульт буюу ослын үед харвах систем ашиглаж чаджээ. Хожим нь аврагчид тэдний нэгийн далайд олсон байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй байна. Хоёр дахь нисгэгчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тайванийн Зэвсэгт хүчин энэ төрлийн хуучирсан онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргажээ. Эдгээр онгоцыг 40 гаруй жил ашиглаж байгаа аж. Тайванийн Зэвсэгт хүчин 1970 онд ийм төрлийн 242 нэгж онгоцтой байсан бол өдгөө 40 орчим үлдээд байна. “F-5E” сөнөөгч онгоцыг нисгэгчдийг бэлтгэхэд ашигладаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ямар сайн үзэгдэл вэ(192.82.74.178) 2021 оны 03 сарын 23

Маш сайн үйл явдал божээ.Ээ гялай

0  |  0
Top