Ливи улсаас Газар дундын тэнгисээр дамжин Европ руу чиглэн явж байсан усан онгоц дээр гал гарсны улмаас 60 гаруй хууль бус цагаач амиа алдаад байна гэж “Al-Arabiya” суваг мэдээлжээ.
Эмгэнэлт хэрэг энэ сарын 18-нд Ливийн эргээс холгүй гарчээ. Модоор угсарсан усан онгоц 100 гаруй хүн тээвэрлэж байсан байна. Хөдөлгүүрт гарсан гал маш хурдан тархаж, хүмүүс усанд үсэрч байсан бөгөөд ихэнх нь сэлж чаддаггүй байсан гэнэ.
Хэдэн хоногийн турш амьд үлдсэн болон амиа алдсан хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд ихэнх нь ор сураггүй алга болоод байна. Эрлийн явцад Газар дундын тэнгист аврах ажиллагаа явуулдаг “SOS Mediterranee” төрийн бус байгууллагын “Ocean Viking” онгоц 45 хүнийг аварсан байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээллээр, 2020 онд Газар дундын тэнгисийг гатлах гэж байгаад 1200 гаруй хууль бус цагаач амиа алджээ. Энэ жил Европт очих зорилгоор тэнгис гаталж байхдаа 300 гаруй хүн живж амиа алдсан байна. Эмгэнэлт хэрэг голдуу Ливи, Тунис, Өмнөд Италийн эрэг орчим дагуу өнгөрдөг далайн зам дагуу гардаг байна.
Сэтгэгдэл ( 2 )
Umhii mongolchuud eh orondoo tsagaachaas dor amidarch bn. Tegeed busdiig muuulnaaa hehe
өмхий европ цагаачдын хөлд дарагдан мөхөөсэй.