Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуаидо коронавирусээр өвчилсөн байсан билээ. Тэрбээр өнөөдөр /2021.04.06/ коронавирусийг ялсан талаараа Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Хуан Гуаидо “Өнөөдөр COVID-19-ийн тест сөрөг гарлаа. Одоо эрүүл болсон” хэмээн бичээд өвдсөн үед нь түүнд сэтгэлийн дэм өгч байсан бүх хүнд талархлаа илэрхийлсэн байв.
Хуан Гуаидогийн шинжилгээний хариу өнгөрсөн сарын 28-нд эерэг гарсан аж.
АНУ-аас дэмжлэг авдаг гэгддэг, Мадурогийн дайсан, өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгч гэж зарласан Хуан Гуаидо нь 1983 оны долоодугаар сарын 28-нд Ла-Гуаира хотод төрсөн. Оюутан байхаасаа улс төрийн идэвхтэй байсан Гуаидо Венесуэлийн өмнөх удирдагч Уго Чавесын социалист Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг тэргүүлдэг байв.
Сэтгэгдэл ( 0 )