Бруклин-Сентер хотод цагдаа өнгөт арьст залуугийн аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

АНУ-ын Миннесота мужийн Бруклин-Сентер хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст эрэгтэй рүү буудсан хэрэг гарчээ. Энэ хэргийн дараа Бруклин-Сентер хотод эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна.

“Star Tribune” сонинд бичсэнээр цагдаа нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 20 настай залуугийн автомашиныг зогсоож, саатуулах үеэр залуу шаардлагыг нь биелүүлэлгүй машиндаа суужээ. Энэ үеэр нэгэн цагдаа түүн рүү гал нээсэн байна. Залуугийн машин хэдэн гудамж өнгөрөөд өөр нэгэн машинтай мөргөлдсөн байна. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч газар дээрээ нас баржээ.

Болсон явдлын дараа Бруклин-Сентер хотын цагдаагийн газрын гадаа эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна.

Миннесота мужийн Бруклин-Сентер хотын дарга Майк Эллиот тус хотын цагдаа өнгөт арьст америк иргэний аминд хүрсний дараа хотын менежерийг ажлаас нь халжээ. Хотын дарга Фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бруклин-Сентер хотын менежер албан тушаалаасаа чөлөөлөгдлөө” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хотын менежерийн албан тушаалыг орлогчид нь шилжүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.21) 2021 оны 04 сарын 15

саатуулах гэж байгаад эмэгтэй хүн буудчихсан харагдсан эмэгтэй хүн хүн алын байна хоригдохгүй байлгүй

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 15

Amerkad erkh chuluu ardchilalaiin tuluu khyn amid yavakh erkhiin tuluu sain temtsej bna.Kharin manai.Mongold ard ty,en ni aimkhai mal nokhoi met erkh tegesh amidrakh erkhee turiikhund medyylj ulsuj tsangaj ajilgyidej arkhag khyych uvchind barigdan tsel zalyygaaraa ykhej avto yildveriin osol mash ikhsej byr khyyhedyyd endej bna.Bid erkhe chuluunii tuluu turd bygashsan yrvagchid olgiarkhyydtai neghiigee yzeltsej baildakh kheregtei .

0  |  1
Top