Жүжигчнээс бизнес-леди болсон Жессика Альба 40 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Өнөөдөр Холливудын үзэсгэлэнт од Жессика Альба 40 нас хүрлээ.
 

Цэргийн хүний гэрбүлд өссөн тэрээр багаасаа л жүжигчин болохыг хүсэн мөрөөдөж, 11 настайдаа зар сурталчилгаанд тоглож эхэлсэн юм.
 


13 настайдаа анхныхаа кинондоо (Camp Nowhere) тоглосон түүнийг найруулагч Жеймс Кэмерон “Dark Angel” цувралд сонгосноор алдарт жүжигчин болох зам нь нээгдсэн билээ.
 

Sin City кинонд тэр стриптиз бүжиглэж, дараагийн шатандаа гарсан.
 

2017 онд эрүүл  мэндийн байдлаас их урлагийг орхилоо гэж мэдэгдсэн. Гэхдээ 2019 онд хэд хэдэн цувралд дүр бүтээж, фэнүүдээ баярлуулж байв.  
 

Жессика Альба нөхөр Кэш Уоррены хамт. Тэд 2008 онд гэрлэсэн.

Одоо Альба гурван хүүхэдтэй. Экологийн цэвэр хүүхдийн бараа үйлдвэрлэдэг компанитай.
 

2016 онд Forbes-ийн Хамгийн баян эмэгтэй бизнес эрхлэгчдийн чансаанд бичигдэж байлаа.
 


Түүний The Honest Company компанийн зах зээлийн үнэлгээ нь 2014 онд тэрбум ам.доллар болж байлаа. Альба компанийхаа 15-20 хувийг эзэмшдэг гэхээр түүний эзэмшлийн хөрөнгө 200 сая ам.доллар болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top