Энэтхэгийн Бихар мужийн оршин суугч Викас Дас дэлхий дээрх хамгийн үнэтэй сортын нэг “миязаки” мангог хамгаалах зорилгоор хяналтын камер байрлуулж, орон нутгийн иргэдийн хамгаалагчийн хувиар хөлсөлжээ.
Японы Миязаки мужид ургадаг “Таё но Тамаго буюу Нарны өндөг” хэмээдэг энэ сортын манго дэлхий дээрх хамгийн үнэтэй сортын манго гэнэ. Викас Дасын мангоны мод 25 настай. Модыг мужийн хууль тогтоох байгууллагын гишүүн Ажит Саркар агсны охинд бэлэглэж байсан түүхтэй гэнэ.
Викас Дас энэхүү онцгой амт, үнэртэй манго жимсийг зах дээр бус, дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байгаа аж.
Миязаки сортын манго жимсийг Японы Миязаки мужийн нэрээр нэрлэжээ. Дунджаар 350 грамм жинтэй энэ сортын манго антиоксидант, фолийн хүчил, бета каротин зэрэг эрдэс бодисоор баялаг. Миязаки манго нэг кг нь 107 ам.доллар зарим тохиолдолд 3.6 мянган ам.долларт хүрдэг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )