Нарны хэт ягаан туяа коронавирусний хэсгүүдийг таван минутын дотор бүрэн идэвхгүй болгох чадалтай гэсэн дүгнэлтэд АНУ-ын эрдэмтэд хүрчээ.
Тэдний судалгааг шинжлэх ухааны bioRxiv цахим номын санд нийтэлсэн байна.
Хэт ягаан туяа SARS-CoV-2 вирусийг төдийгүй HCoV-NL63 вирусийг маш богино хугацаанд идэвхгүйжүүлэх чадвартай бөгөөд хүний эсийг халдвараас хамгаалдаг гэж эрдэмтэд онцолжээ. Аризонагийн их сургуулийн профессор Жорж Вондрак тэргүүтэй эрдэмтэд нарыг орлох хэт ягаан туяа цацруулагч бүтээж, SARS-CoV-2 болон HCoV-NL63 өвчин үүсгэгч вирусийг туршилтад ашиглажээ. HCoV-NL63 вирус нь бронхит зэрэг амьсгалын дээд замын халдварт өвчин үүсгэгч юм.
Эдгээр вирусийг хэт ягаан туяагаар шарж, тэдний амьдрах чадварт хэрхэн өөрчлөгдөхийг ажигласан байна. Үүний дүнд хэт ягаан туяа SARS-CoV-2 болон HCoV-NL63 вирусний хэсгүүд таван минутын дотор 98 хувиар цөөрчээ. Харин үүнээс илүү удан хугацаанд хэт ягаан туяанд шарахад вирусүүд амьдрах чадвараа бүрэн алдсан байна. Ингэхдээ нарны хурц болон бүдэг гэрэлд ижил үр дүн үзүүлжээ
Тиймээс нарны гэрлийг өрөө, тасалгааг ариутгахад ашиглах боломжтойг илтгэж байгаагаас гадна цар тахлын үйл явц жилийн улирлуудад хэрхэн өөрчлөгдөхийг таамаглахад дөхөмтэй болно гэж Вондрак тэргүүтэй судлаачид үзэж байна.
Энэхүү судалгааг хараат бус шинжээчид болон шинжлэх ухааны сэтгүүлүүдийн редакторууд хянаагүй болно
Сэтгэгдэл ( 0 )