Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2021.07.07/ 35 орчим асуудлыг хэлэлцэж байна. Эхнээс нь гарсан шидйвэрүүдээс танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт Замын-Үүд боомтод ажилласан ба даваа гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийж, тус боомтод авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэл өгсөн. Үүний хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2021.07.06/ Замын-Үүд боомтод ажиллаж, нэр бүхий зургаан албан тушаалтныг чөлөөлж, орны хүмүүсийг томилсон байна.
Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг өнөөдөр Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
БНХАУ-ын талаас Замын-Үүд дэх цар тахлын нөхцөл байдлын тархалтыг бууруулах, тээврийн хэрэгслийн ариутгалын төхөөрөмжийг сайжруулах гэх мэт шаардлагуудыг тавьж байгаа. Үүний хүрээнд Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад 7 хоногийн хугацаатай үүрэг, даалгавар өгсөн байна.
Мөн Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгийг Засгийн газраас баталлаа. Тодруулбал, Замын-Үүд боотмын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтыг шийдвэрлэжээ. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Замын-Үүдийн чөлөөт бүсийг энэ зундаа багтан нээж, бүрэн бүтэн бүтээн байгуулалтыг 2026 онд дуусгана гэдгийг холбогдох хүмүүс мэдээлсэн. Ерөнхий сайдын хувьд Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд яаралтай оруулах үүрэг өгсөн байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв. Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:
Тухайлбал, 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )