Софья Великая: Олимпод иртлээ бид УРТ ЗАМЫГ тууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Токио-2020 олимпын нээлт Японы Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

ОХУ-ын баг тамирчид олимпын цэнгэлдэх хүрээлэнд ОХУ-ын Олимпын хорооны тугийг барин орж ирлээ.

Оросын багийн тугийг олимпын аваргууд болох волейболчин Максим Михайлов, туялзуур сэлэмчин Софья Великая нар барин цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн юм.

Оросын тамирчид допингийн дуулианы улмаас Токиогийн зуны олимп, 2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод ОХУ-ын нэрийн дор, улсынхаа далбааг барин оролцох эрхгүй болсон юм. ОХУ-ын тамирчид Russian Olympic Committe гэсэн үгний товчлол ROC гэсэн нэрийн дор Токио-2020-д оролцоно.

Оросын тамирчид ОХУ-ын төрийн далбаагаа барьж гарч ирж чадаагүй ч "Бүх зүйл хэвийн" хэмээн Первый каналд ярилаа.

Туялзуур сэлэмчин Софья Великая “Сэтгэл маш их догдолж байна. Мэдээж бид энэ хүртэл урт замыг туулсан. Олон улс орнуудаар дамжин өнгөрсөн. Бүгд биднийг хараад дэмжиж байсан. Энэ бол миний мэдэрч байгаагүй тийм их догдлол байлаа. Миний амьдралд тийм мөч тохиосонд маш их баяртай байна. Олимпын хорооныхоо тугийг барин алхах нь маш том нэр хүндийн хэрэг байлаа” гэв.

Софья спортод хайртай хүн бүрт хандан тэднийг дэмжихийг уриалаад “Бид хамтдаа. Бид ялна” гэлээ.

Волейболчин Максим Михайлов “Хамгийн гол нь бидэнд итгээрэй. Бидний бүх зүйл бүтнэ” гэв. Түүнээс олимпын туг хүнд байсан эсэхийг асуухад “Туг хүнд байгаагүй. Софья ч надад тусаллаа. Бид хамтраад өргөсөн” гэжээ.

Олимпын цэнгэлдэх хүрээлэн үзэгчгүй хоосон байгаа ч уур амьсгал маш сайхан байгаа гэнэ. Нээлт амжилттай боллоо гэж тамирчид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.101) 2021 оны 07 сарын 26

Оро суудад амжилт хүсье. Орос орныхоо төлөө спортын төлөа урт замыг туулж амжилт гаргаж байгаа нь бахархал шүү. Амжилт хүсье

0  |  0
Ха(59.153.114.119) 2021 оны 07 сарын 26

Муусайн өмхий Иванууд Монголчуудыг олон жил дээрэлхэж хавчин боож ирлээ. Больж

2  |  4
иргэн(202.9.46.85) 2021 оны 07 сарын 27

оросууд гаыхалтай ард түмэн амжилт

7  |  2
үнэн(64.119.22.198) 2021 оны 07 сарын 25

Нийтээрээ хориотой эм хэрэглэж байсанаар нь Оросуудыг уг нь хасах ёстой

1  |  3
Заагч(202.9.46.254) 2021 оны 07 сарын 25

Оросууддаа амжилт хvсье.

6  |  2
Top