Оросын усанд сэлэгч олимпын дээд амжилтыг эвдэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30

Олимпын туган дор оролцож буй Оросын усанд сэлэгч Евгений Рылов эрэгтэйчүүдийн 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ.

Тэрбээр нэг минут 53.27 секундийн амжилт үзүүлж, олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Үүнээс өмнө 1:53.41 амжилт үзүүлсэн АНУ-ын тамирчин Тайлер Клэри энэ төрөлд дэлхийн рекордыг эзэмшдэг байв.

Хоёрдугаар байранд АНУ-ын сэлэгч Райан Мерфи /+0.88/ орсон бол хүрэл медалийг Их Британийн тамирчин Люк Гринбэк /+1.45/ хүртлээ.

Евгений Рылов 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж байсан бөгөөд 4х200 буухиа уралдаанд багтаа мөнгөн медаль авах боломж олгосон юм. Тэрбээр энэ 200 м араар даллах төрлийн дэлхийн хоёр удаагийн аварга юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top