"Токио-2020" олимпын эрэгтэйчүүдийн 50 м зайн буудлага, эмэгтэйчүүдийн -87 кг жингийн хүндийг өргөлтийн аваргууд тодорлоо.
50 м буудлагын төрөлд Хятадын тамирчин Жан Чаньхон 466 оноо авч, дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо. Мөнгөн медалийг олимпын туган дор оролцож буй Оросын тамирчин Сергей Каменский, хүрэл медалийг Сербийн бууч Миленко Себич нар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -87 кг жингийн хүндийг өргөлтийн тэмцээнд Хятадын тамирчин Ван Жоую нийт 270 кг /120 кг огцом, 150 кг түлхэлттэй өргөлт/ өргөж аварга боллоо.
Мөнгөн медалийг Эквадорын Тамар Салазар, хүрэл медалийг Крисмери Сантана нар хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )