БНХАУ дэлхий дахинд хоёр тэрбум вакцин нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

БНХАУ энэ жил дэлхий дахинд  хоёр тэрбум тун КОВИД-19-ийн вакцин нийлүүлэхээ мэдэгджээ.

Энэ тухай  БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагийн орой КОВИД-19-ийн вакцины асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр онцолсон байна.

Тэрбээр “Энэхүү форум нь дэлхий даяар вакцины хүртээмжийг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудын эв нэгдлийг нэмэгдүүлж, коронавирусийн эсрэг тэмцэлд  хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэжээ.

Шанхай хотод төвтэй вакцины мэргэжилтэн Тао Лина БНХАУ жилд таван тэрбум тун КОВИД-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтой бөгөөд 1.4 тэрбум хүнээ вакцинжуулахын тулд  тал хувь нь л байхад болно. Энэ нь БНХАУ дэлхий нийтэд их хэмжээний вакцин нийлүүлэх боломжтой гэсэн үг юм” хэмээжээ.   Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдсэн нийт КОВИД-19-ийн вакцины 82 хувийг өндөр болон дунд орлоготой орнуудад ард иргэдээ вакцинжуулахад ашиглажээ.  Харин эсрэгээрээ нэгээс бага хувь нь бага орлоготой орнуудад ноогдсон байна. Америкчуудын талаас илүү хувь нь дор хаяж нэг тун хийлгэсэн бол Африк тивд вакцинжуулалтын түвшин маш бага хэвээр байна. Африкийн 1.3 тэрбум хүн амын ердөө 16 сая буюу хоёроос бага хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Хятад дэлхийн нийт 104 улсад вакцинаа нийлүүлээд байгаа аж. Эдгээр дөрвөн бүс нутгаас Ази, Номхон далайн орнууд хамгийн олон сая тун хятад вакциныг хүлээн авчээ. Латин Америкийн 19, Африкийн 37 улс Хятадаас вакцин авчээ. Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, БНХАУ Ази, Номхон далайн бүс нутагт 304.9 сая тун, Латин Америкт 180.9 сая тун, Африкт 45.5 сая тун хандивласан бол АНУ эдгээр бүс нутагт ердөө 23.8 сая, 27.5 сая, 18.3 сая тун хандивласан байна. 

КОВИД-19-ийн хурдан халдварладаг Дельта хувилбарын тархалтын улмаас Зүүн Өмнөд Азийн орнуудад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болжээ. Тухайлбал, бүс нутгийн орнууд дундаа халдварын үзүүлэлтүүд хамгийн олноор нэмэгдэж буй Индонезид өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо 30-50 мянгад хүрэх болжээ. Түүнчлэн халдвараар нас барсан тохиолдлын тоо өдөрт 1500-гаас олноор нэмэгдэж, ийм тохиолдлын тоо нь 100 мянга даваад байна.

Тайландад өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо энэ сард анх удаа 20 мянга давжээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл Бангкок болон тус хотын эргэн тойрны бүсүүдэд хөл хорих гэх мэт хатуу хязгаарлалтуудыг тогтоогоод байна. Мөн халдварын тархалтыг хяналтдаа аваад байсан Вьетнамд халдвар дахин тархах болжээ. Зүүн Өмнөд Азийн бүсэд ийнхүү халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж буйд хурдан халдварладаг Дельта хувилбарын тархалтаас гадна эрүүл мэндийн эмзэг тогтолцоо  нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Шинжээчдийн мэдээлснээр, Индонез, Вьетнамд эмнэлгийн ачаалал хэдийн хэтэрч, хүндээр өвчилсөн олон хүн эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ. Үүний зэрэгцээ вакцинжуулалтын түвшин сул байгаа нь ч мөн томоохон хүчин зүйл болж байна. Их Британийн Оксфордын их сургууль тэргүүтэй бусад судалгааны байгууллагын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудасны мэдээллээр, Индонезид вакцинд бүрэн хамрагдсан үзүүлэлт найм, Тайландад 5.9, Вьетнамд 0.8 хувьтай байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Судлаач(66.181.182.36) 2021 оны 08 сарын 19

Муухай өвчнийг Хятадууд лабораторидоо бүтээж алдсан. Одоо хулхи вакцинаараа шахах гэнэ. Монгол шиг авилгалд идэгдсэн тэнэг улсаас өөр улс ийм вакциныг авахгүй байлгүй. Тайван, Сингапур хүртэл хятад үндэстэн мөртлөө хужаагийн вакциныг цээрлээд аюахгүй байна. Манай улс хужаа вакцин аваагүй бол иргэд зүгээр л өөрсдийн дархлаагаараа даваад л цөөхөн хүнд халдварлаад бүр цөөн хүн үхэх байсан. Хятад вакцин өөрөө коронагийн вирус дээр хийгдсэн тул өөрөө халдвар үүсгэгч болоод байгааг манайд мэдэх эрдэмтэн, эмч нэг ч байхгүй. Барууны вакцин болохоор мессенжер ДНК аргаар буюу корона вирусгүй хийгдсэн

1  |  0
Top